Я.Содбаатар: Дотоодод халдвар тархсан нөхцөлд хүнсний нөөцийг шийдвэрлэх хэрэгтэй

2020-11-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 С.САРУУЛ

УОК амралтын өдөр шуурхай хуралдав. Хуралдааны шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар  “Халдвар хамгааллын дэглэм сахих асуудал тун чухлаар тавигдаж байна. Дэлхий нийтэд “СOVID-19” халдварын хоёр дахь давлагаа эрчимтэй явагдаж, өвчлөл нас баралт нэмэгдэж байгаа тул бид дотооддоо эрсдэлээ бууруулах арга хэмжээг авах зайлшгүй шаардлага гарлаа. Мөн Алтанбулагийн боомт дээр УОК-ын гишүүд очиж ажиллаж байгаа. Тус боомт нь хамгийн эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Тиймээс ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаан тодорхой шийдвэр гаргахаар бэлтгэж байгааг хэлье. Түүнчлэн өнөөдрийн байдлаар манай улсын ургац хураалтын ажил 95 хувьтай байгаа бол мах бэлтгэх ажил эд эхэлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд хүнсний хангамж төлөвлөсөн хэмжээнд байна. Ямар нэг хомсдол бий болох нөхцөл үүсээгүй. Гэхдээ цаашид эрсдэлт нөхцөл байдал буюу дотроо халдвар тархсан нөхцөлд хүнсний хангамж нөөцийн байдал ямар байгааг хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй. УОК-оос ямар нэг хөл хорио, хязгаарлалт хийх шийдвэр гаргаагүй. “COVID-19” халдвартай хүнийг эмчилж байсан сувилагчаас халдвар илэрсэнтэй холбоотой буруу ойлголт явж байна. Тухайн сувилагч бол дотроо буюу халдвар хамгааллын дэглэмдээ ажиллаж байсан бөгөөд ямар нэг байдлаар гадаад орчинд, энгийн иргэдтэй харилцсан зүйлгүй” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

20 цаг 56 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин