Сөрөг хүчний анхны акц

2020-11-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

АН өнгөрсөн дөрвөн жил парламентад есөн гишүүнтэй ажилласан. Энэ нь эрх баригч намд хяналт тавих, сөрж ажиллахад хэдийгээр тэнцвэргүй төлөөлөл ч гэсэн олон нийтээс “муу” дүн авсан. АН эрх баригчдын сүр хүчинд дарагдаж сөрөг хүчний үүргээ биелүүлж чадаагүй. Хэтэрхий үлбэгэр, сул ажилласан гэж дүгнүүлэв. Сүүлдээ Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд намаа орхисноор Их хуралд бүлэггүй болж дуу хоолой улам суларсан гэж хэлж болно.

Харин энэ удаагийн парламентад МАН 62 суудал, АН 11, “Та бидний эвсэл” нэг, “Зөв хүн электорат” нэг, бие даагч нэг суудал авсан. Ингэснээр сөрөг хүчин 11 төлөөлөлтэй болж өмнөх парламенттай харьцуулахад бага зэрэг хүч нэмлээ. Гэхдээ сөрөг хүчин хүний тоогоор биш зөв бодлогоор нэгдэж ажиллаж чадвал олонхийн бүлэгт хяналт тавьж, хариуцлага шаардах бүрэн боломжтой. Энэ утгаараа шинэ парламент бүрдсэнээс хойш гурван сар гаруйн дараа  сөрөг хүчнийхэн анхны акцаа хийлээ.

Сөрөг хүчин төсвийн хууль хэлэлцэж байгаа цаг үед чуулганы гадна, дотно талд зэрэг акц өрнүүлэв. Парламентын танхимд “Монгол хүн бүр 27 сая төгрөгийн өртэй” гэсэн бичиг бүхий цагаан футболкоор жигдэрч, ширээн дээрээ “Улсын нийт өр 87.8 их наяд”, “Тэвчиж болох зардлаа тана”, “Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө гэж л бий” зэрэг уриа лоозон байрлуулж эсэргүүцэл илэрхийлэв. Харин чуулганы үүдэнд “Монгол хүн бүр 27 сая төгрөгийн өртэй” гэсэн бичгийн хамт мөнгөн дэвсгэртээр бүрсэн цагаан цаас байршуулсан юм. Мөн ам.долларын ханшийн өсөлт болон төгрөгийн уналтыг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнээр илэрхийлсэн мэдээллийг танхимын үүдэнд байрлуулжээ. Тодруулбал, 20 мянган төгрөгөөр авч болох төмс, будаа, гурил, давс зэргийн үнийн дүн, тоо хэмжээг дөрвөн жилийн өөрчлөлтөөр харуулсан байлаа. Тухайлбал, нэг сагсанд 2016 онд кг цагаан будаа 2400 төгрөг авдаг байсан бол өнөөдөр ийм хэмжээний мөнгөөр 0.65 кг цагаан будаа авч байгаа, нэг литр сүү, кг элсэн чихэрний үнэ хоёр дахин нэмэгдсэн зэргээр харьцуулж үзүүлэв. Энэхүү акцийнхаа талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан “Чуулганаар ирэх оны мөнгөний бодлогын асуудал яригдаж байгаа үед Монголбанк төгрөгийн ханшийг тогтвортой байлгах ёстой боловч ам.долларын ханш 2860 төгрөг болсон байна. 2016 оны худалдан авалт 2020 онд 40 хувиар буурсан бодит үзүүлэлттэй байна. Мөн 2021 оны төсөв хэлэлцэхдээ халамжийн бодлогыг түлхүү хэрэгжүүлэхээр, ажлын байр нэмэгдүүлэх, аж ахуй нэгжүүдээ дэмжих, баялаг бүтээх чиглэл рүү төсвөө шилжүүлэхийг шаардаж байгаа. Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй бол бид тэмцлийн хэлбэрт шилжиж, Ерөнхийлөгчийн хориг тавих хүртэл арга хэмжээ авхуулахаар эсэргүүцлээ илэрхийлнэ” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.6 БААСАН № 215 (6440)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

20 цаг 34 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин