Л.ХЭРЛЭН
Засгийн газрын ээлжит хуралдаанаас ЕБС-ийн сурагчдыг ирэх сарын 18-наас 2021 оны хоёрдугаар сарын 1 хүртэл амраахаар шийдвэрлэжээ. БСШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн энэ талаар мэдээлэл хүргэхдээ “Шинэ хичээлийн жилийн эхний улирлын амралтаар хүүхдүүд ирэх сарын 18-нд хичээллээд амарна. Хичээл 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр эхэлнэ. Бид сурагчдын ирцийн мэдээллийг орон даяар цахимаар аваад эхэлчихсэн. Болвсролын цахим шилжит гэдэг үүднээс ЕБС, цэцэрлэгийн ирцийн бүртгэл болон холбогдох мэдээллийг цахимаар авч нэгтгэж байгаа. Үүнд түшиглэн ЭМЯ-тай хамтран томуу, томуу төст өвчлөлийн асуудалд анхаарч ажиллаж байна” гэв.
Эх сурвалж: www.polit.mn