Б.ДОЛЖИНЖАВ
ТВ-9 телевизээс зохион байгуулж байгаа “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль-2020” шууд нэвтрүүлэгт Монгол Улсаас АНУ-д сууж байсан элчин сайд асан Б.Алтангэрэл оролцож байна. Түүний байр суурийг хүргэе.
- АНУ-д 240 сая хүн саналаа өгнө.Тодорхой давхаргын хүрээнд өнгөт арьстнууд Байданг, цагаан арьстнууд Трампыг дэмжих хандлагатай байна. Энэ нь Трампын үед арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл давамгайлж, зарим мужид эсэргүүцлийн жагсаал болсонтой холбоотой. 2016 оны сонгуульд Трамп ялснаар АНУ, Хятадын худалдааны дайн ширүүссэн. Энэ байдал манай улсад шууд бусаар нөлөөлж магадгүй. Хэрэв Жо Байдан ялбал АНУ, Хятадын худалдааны дайн болон Европын харилцаа зөөлөрнө. Энэ нь Монгол Улсад шууд бусаар эерэгээр нөлөөлөх магадлалтай. Мөн Байдан Трампын хийсэн үйл хэргийг эргэн харна. Ялангуяа цаг уурын өөрчлөлтийн асуудалд анхаарлаа хандуулж, энэ чиглэлийн арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Эх сурвалж:www.polit.mn