Шаналлаа нотлохыг шаарддаг Монголын төр

2020-11-04
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

С.УЯНГА

 

Төр иргэнээ 20 жил гянданд хорихдоо эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлээгүйн улмаас амь насаа алдсан. Мөн гэмт хэрэгт холбогдуулан шалгах явцад эрүүдэн шүүсээр сэтгэцийн эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй болгоод орхидог кейс манай хууль шүүхийн практикт олон бий. Эцэст нь иргэн насаараа эрэмдэг болж хөдөлмөрийн чадвараа алдах, хорьж цагдаж байх хугацаанд ар гэрийнхний амьдрал яаж доройтож дээлтэйгээ хатсаныг үгээр илэрхийлэх нь битгий хэл төсөөлөх ч аргагүй. Хохирлын энэ хэлбэрийг олон улсад эдийн бус хохирол хэмээн тодорхойлж бүрэн барагдуулдаг жишиг бий. Гэтэл манай улсад сэтгэл санааны хохирлыг  барагдуулах нь битгий хэл тооцох аргачлал, эрхзүйн орчин алга.

Сэтгэл санааны хохирлын талаар ярихын тулд хохирогч гэж хэн бэ гэдгийг бүрэн ойлгох шаардлагатай. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хохирогч гэж нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээдийг хэлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэр төр, алдар хүнд, сэтгэл санаа, бие эрхтний хохирол нь эдийн засгийн эргэлтэд арилжааны зүйл болохгүй эдийн бус хохиролд хамаарна.

Харин энэ хохирлын хэмжээг хэрхэн яаж тооцож, барагдуулах талаарх зохицуулалт дутмагаас гэмт хэрэгт хохирсон иргэн өөрт учирсан хохирлоо бодитой, бүрэн дүүрэн төлүүлэх эрхээ эдэлж чадахгүй, хохирогч хэвээр үлдэж байгаа юм.

Сэтгэл санааны хохиролд материаллаг бус бүх хохирлыг багтаадаг. Энэ талаар Иргэний хуулийн тайлбарт дурдахдаа “Бие эрхтний болон сэтгэцийн хохирол, амьдралын баяр баясгалан байхгүй болох, хийлгэх ёстой хүнд мэс заслын улмаас үүссэн нервийн ачаалал гэх мэт хамаарна” гэжээ. Мөн тус хуульд “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах зохицуулалт тусгасан байна. Иргэний хуульд заасан эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгаж болохыг Улсын дээд шүүх тогтоолоороо тайлбарласан байдаг.

Гэмт хэрэг үйлдсэн хүний тухайд насаар нь хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвар алдуулчихаад хуулийн хүрээнд хариуцлага хүлээхээс биш хохирлыг бүрэн барагдуулаагүйгээс  хохироод үлддэг. Харин хууль шүүхийн байгууллага хүнийг гэмт хэрэгт холбогдуулж хорьж шалгачихаад цагаатгах, эргэн нөхөн сэргээгдэхгүй өвчтэй болгох, хууль бусаар баривчлах зэрэгт сэтгэл санааны хохирлыг төрөөс нэхэмжлэх ёстой. Энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах” талаар хуульчлахдаа  “Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй” гэж заасан.

Тэгвэл манай улсын хууль шүүхийн байгууллага сэтгэл санааны хохирлыг тооцдоггүй. Эрхзүйн орчин сул, дадлага туршлагагүй учраас зарим тохиолдолд шүүгчийн итгэл үнэмшлээр шийддэг. Уг нь шүүх гэмт хэрэгтэй хамт сэтгэл санааны хохирлыг шийдээд явах учиртай ч иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих тохиолдол бий.

Сэтгэл санааны хохиролд хүний амь нас, эргэж нөхөн сэргээгдэхгүй эрүүл мэндийг цогцоор нь авч үзэх шаардлагатай. Нэг ёсондоо сэтгэл санааны хохирол гэдэг зовиур, шаналал, өвдөлт юм. Гэтэл Монголын хууль шүүхийн байгууллагын өнөөгийн практикаар сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн иргэнээ яаж зовж шаналснаа нотол гэж шаардаж байна. Шүүх шийдэхдээ холбогдсон хэрэг, шалгагдсан хугацаа, тухайн хэргийн талаар олон нийтэд тархсан цар хүрээ зэргийг харгалзан үзнэ гэсэн Дээд шүүхийн тайлбар байдаг ч тухайн иргэн ямар хугацаанд яаж зовж шаналсныг зөвхөн хохирсон хүнээс өөр хэн ч мэдрэхгүй. Тиймээс  хохирлоо өөрөө тодорхойлж нэхэмжлэх эрхтэйгээс гадна бодит амьдрал дээр шүүгчийн дотоод үнэлэмжийн асуудал болж байгаа юм. Гэхдээ ийм боломж, практик ч бий.

Хүний эрхийн үндэсний комисс хохирсон иргэдийн өмнөөс төлөөлөн нэхэмжлэл гаргадаг. Комисс төлөөлөн нэхэмжлэл гаргахдаа хохирогчийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хоригдож байсан хугацаагаар нь түүний олох ёстой байсан бодит орлогыг тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож гаргах, өмгөөлөл болон хууль зүйн туслалцаа авахад зарцуулсан төлбөр, сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирол, нэр төр, алдар хүндээрээ хохирсон хохирлыг цугларсан нотлох баримтад үндэслэн хохирлын хэмжээг мөнгөн дүнгээр тооцож гаргадаг. Ингэхдээ сэтгэл санааны хохирлыг өөрийн бие махбодоороо мэдэрсэн, сэтгэл санааны хувьд тогтворгүй, айсан, шаналсан байдлыг тухайн хувь хүн өөрөө л тодорхойлж гаргадаг байна. Үүнийг ямар нэгэн засвар, тайлбаргүйгээр төлөөлөн нэхэмжлэлдээ шууд тусгадаг ч сэтгэл санааны үнийн дүнгээс ямар үндэслэлээр хасаж шийдвэрээ гаргаж байгаа нь тодорхойгүй. Шүүгчид хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын заалтыг хууль, шүүхийн практикт нэг мөр ойлгон хэрэглэдэггүйтэй холбоотой гэдгийг хүний эрхийн референтүүд хэлж байв.

Комисс 2006 оноос эхлэн 38 иргэнийг төлөөлөн  гурван тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Үүнээс эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  ажиллагааны  явцад  шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэдэд учруулсан хохирлыг төрөөр нөхөн төлүүлэхээр 27 иргэнийг төлөөлж нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн  төгрөгийн  нэхэмжлэлийг гаргасан  бөгөөд  эдийн  бус  хохирол  буюу  сэтгэл  санааны  хохиролд  тэрбум гаруй  төгрөг  нэхэмжилснээс  шүүх  209 сая төгрөгийг  буюу  21  орчим хувийг л хангаж шийдвэрлэсэн байна.

Кейс-1

...Иргэн Н Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст 2005 оны арваннэгдүгээр  сарын 22-ны өдрөөс 2006 оны аравдугаар сарын 19-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 330 хоног цагдан хоригдож байхдаа эрүүгийн төлөөлөгч нарт зодуулсны улмаас сэтгэцийн эмгэгтэй болж, хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан. Иймд Комиссоос иргэн Н-г төлөөлөн Орхон аймгийн сум дундын шүүхэд 2012 онд хууль бусаар цагдан хоригдсоны улмаас учирсан хохирлыг арилгуулахаар бүгд 57 сая  төгрөгийг төрөөс нэхэмжилсэн. Үүнээс сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиролд нийт 40 сая төгрөг гаргуулсан. 

Кейс-2

-...2011 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр иргэн Г-г санаатай алсан гэмт хэрэгт холбогдон ямар нэгэн нотлох баримтгүйгээр 159 хоног ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 0461 дүгээр ангид хоригдож, батлан даалтад 3.4 жил шалгагдаж байгаад 2015 онд шат шатны шүүхийн тогтоолоор цагаатгасан. Нийт 159 хоног хилсээр хоригдож эрүүл мэнд, сэтгэл санаа, амьдрал ахуйгаар хохирсон. “Энэ хугацаанд биеийн эрүүл мэнд муудаж, өндөр настай эх, гэр бүл минь маш их хэлмэгдэж зовж зүдэрлээ. Иймээс сэтгэл санааны хохиролд 80 сая төгрөг нэхэмжилж байгаа тул хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирлыг төрөөс гаргуулахад намайг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж өгнө үү” гэж гомдол гаргажээ. Комиссоос дээрх гомдлын дагуу 2017 онд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б-г төлөөлөн төрөөс 112 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Кейс-3

-....2012 оны дөрөвдүгээр сард А-д 7 сая төгрөгийг гэрээний үндсэн дээр хүүтэй зээлдүүлсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул шүүхэд хандсан бөгөөд шүүхээс иргэн А-аас 7 сая төгрөгийг гаргуулж, надад олгохоор шийдвэрлэсэн юм. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч нар шуурхай ажиллагаа хийгээгүйн улмаас төлбөр төлөгч А нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн төлөлгүй хилээр нэвтэрч Бүгд Найрамдах Солонгос Улс руу явсан байна. 


Үргэлжлэл бий

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.4 ЛХАГВА № 213 (6438)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

22 цаг 44 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин