Тойм: Шүүхийн хууль, шүүхийн шийдвэр, шүүгчид нэр дэвшигчийг буцаав

2020-11-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд хэд хэдэн асуудал анхаарал татлаа. Тухайлбал, Оюутолгойн ТУЗ-ийн гурван гишүүний томилгоо, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг буцаасан асуудал, ТЕГ-ын дарга асан Б.Хурц,  Прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын давж заалдах шатны хурлын шийдвэрийг онцолж байна.

 

Шүүгч нарын нэгийг нь дэмжиж, нэгийг нь буцаав

 

МАН өнгөрсөн долоо хоногт  Ерөнхийлөгчийн өргөн барьж батлуулсан, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болгохоо мэдэгдэв. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудыг өөрчлөх хуулийг өнгөрсөн онд баталсан байдаг. Тэгвэл ердөө нэг жилийн дараагаас  МАН өөрсдийн кноп дарж баталсан хуулиа, үгүйсгэж, өөрчлөхөөр хөдөлж эхлэв. Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн долоо хоногт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулсан.  Байнгын хорооны гишүүд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогтыг дэмжсэн бол хуульч С.Батхүлэгийг эрх ашгийн зөрчилтэй хэмээн тодотгож,  нэрээ татахыг шаардсан юм. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих шаардлагад давж заалдах шатны шүүхэд таваас доошгүй жил ажилласан байх, шүүгч прокуророор 10-аас доошгүй жил ажилласан байх, хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд 10-аас доошгүй жил ажилласан байх гэдэг шаардлагуудын аль нэгийг хангасан байх ёстой юм.УДШ бол эрх зүйн хөгжүүлэлт хийдэг шүүх. Түүнээс биш компаниуд хуулийн зөвлөхөө уралдаж тавьдаг газар биш. Би Ц.Цогт шүүгч дээр ямар ч зүйл ярихгүй, дэмжиж байна. Энэ хүнд 200 хувийн санал өгч байна. Харин С.Батхүлэгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Н.Багабанди Оюутолгойд үлдэв

 

Засгийн газраас Оюутолгойд  Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж ажиллах ТУЗ-ийн гурван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулсан.  Гурван гишүүнийг бүгдийг нь солино хэмээн ЗГХЭГ-ын  дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байсан нэг гишүүн нь улирахаар болжээ. Сонгон шалгаруулалт зарлахад 40 гаруй хүн материалаа ирүүлснээс Ерөнхийлөгч асан Н.Багабанди, “Аспайр Майнинг” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан З.Ган-Очир, “Жи Пи Морган” компанид ажиллаж байсан Э.Баясгалан нар тэнцэж, Оюутолгой төслийн ТУЗ-ийн гишүүнээр томилов. Ерөнхийлөгч асан Н.Багабанди дахин сонгогдсон нь өнгөрсөн долоо хоногт олон нийтийн шүүмжлэл дагуулав. Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хувьд гурав дахь удаагаа төсөлд Монголыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүнээр ажиллахаар болж байна. Тэрээр 2008-2012 он хүртэл мөн 2016 оны наймдугаар сараас өнөөг хүртэл тус төслийн ТУЗ –ийн гишүүнээр томилогдон ажилласан. Харин сая дахин томилсноор 2024 он хүртэл ажиллахаар болж байгаа юм .

 

Генерал Б.Хурц ялгүй үлдэж, иргэн Б.Содномдаржаа, Б.Чимгээ нар 20 жил...

 

ТЕГ-ын дарга асан  Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч  асан Г.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн  хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж шийдвэрээ танилцуулав.  Шүүхээс Ж.Мөнхгалд гурван жилийн хорих ял, С.Баярт гурван жилийн хорих ял, Б.Хурцад гурван жилийн хорих ял, Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад гурван жилийн хорих ял, О.Бямбажавд хоёр жилийн хорих ял, Ү.Отгонбаярт хоёр жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгах шийдвэр гаргасныг шүүгдэгч нар эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг.

Тэгвэл давж заалдах шатны шүүх Б.Хурц нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, буцаалаа. Ингэснээр хэргийг  дахин хэлэлцэхээр болж байна. Б.Хурц нарын зургаан албан тушаалтан С.Зоригийн аллагын гүйцэтгэгч хэмээн яллагдсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдаж буй. 

 

Д.Дамба-Очирын ялыг хэвээр үлдээв

 

Мөн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хуралдаан болж түүнд ногдуулсан ялыг хэвээр үлдээв.   Өмнө нь УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэл хугацаагаар хассан юм.  Д.Дамба-Очирыг УИХ-ын гишүүн байхдаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн үндэслэлээр буруутгасан юм. Мөн тэрээр шүүх хурлын явцад  нэг тэрбум 296 сая 979 мянга 524 төгрөгийг зээлийн санд төлсөн байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.2 ДАВАА № 211 (6436)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

22 цаг 41 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин