Төмс: Хүний биед хэрэгтэй, эсвэл хэрэггүй гэдгийг тойрсон мэдээллийн талаар

2020-11-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Төмс нь багагүй маргаан дагуулдаг хүнсний нэг. Олонх  хүн төмс их идвэл жин нэмдэг гэдэгт итгэлтэй байдаг. Шинэ жилийн баяраар айл бүр нийслэл салатаар ширээгээ чимдэг. Дэлхийн хамгийн алдартай ногооны ач тус, сөрөг нөлөөний талаар ярилцъя.

Хоол зүйчид төмсийг удаан хугацаагаар хэрэглэхэд айхтар хор нөлөө үзүүлдэггүй цорын ганц ногоо гэдэгт бүгд санал нийлдэг. Учир нь төмсөнд хүний биед хэрэгтэй олон зүйл байдаг.

Төмсний хүний биед хэрэгтэй давуу тал

Төмс бол хүний биед хэрэггүй, дан хоосон илчлэг гэдэг цуу яриаг үгүйсгэе. Нэгдүгээрт төмсөнд маш их витамин, эрдэс бодис  (С, В1, В2, В6, РР, К, төмөр, кальци, фосфор) агуулагддаг. Хоёрдугаарт уураг, эслэг  ихтэй, харин бүгдийг айлгадаг өөх тос байхгүй. Ихэнх хэрэгтэй зүйл нь хальсандаа байдаг тул хоол зүйчид төмсийг хальстай нь чанаж, жигнэж идэхийг зөвлөдөг. Гэхдээ энэ бол зөвхөн цэвэр эко төмсний талаар, харин дэлгүүрийн төмсийг хальснаас нь арилгаж идэх нь зүйтэй. Кали их хэмжээгээр агуулагддаг учраас зүрх судасны өвчтэй хүмүүст тохиромжтой. Үүнээс гадна бага зэрэг хаван хөөдөг. Мөн нянгийн эсрэг үйлдэлтэй. Эмээ, ээж нар ханиадны үеэр төмсний уураар утдаг. Энэ нь амьсгалын замыг халааж, нянгаас ангижруулдаг гэж үздэг. Түүхий төмсний шүүсийг үрэвслийн эсрэг, ходоодны үрэвсэл, хоол боловсруулах эрхтний өвчний эсрэг мөн шарх аниулахад ашигладаг. Хамгийн алдартай арга бол -өглөөний хаван, доод зовхины хавангийн эсрэг юм. Түүхий төмсийг үрж, жижиглээд цаасан алчууранд боон 15 минут зовхиндоо жин тавих. Хаван ул мөргүй арилдаг.

Төмсний сөрөг тал

Жин хасаж байгаа хүмүүсийн хамгийн их айдаг зүйл болох цардуул ихээр агуулагддаг. Олон хүмүүс жингээ барихын тулд бүр мөсөн төмснөөс татгалздаг. Хоол зүйчдийн нотолсноор төмсийг зөв болгоод, багаар, долоо хоногт цөөхөн удаа идвэл ямар ч хор нөлөөгүй гэж үздэг. Жин нэмэхгүй идэх хамгийн сайн арга бол хальстай нь жигнэх юм. Харин шарсан төмс, чипсээс татгалзах хэрэгтэй. Төмсний хальсанд соланин гэж бодис ихээр агуулагддаг. Энэ нь нарны туяанд идэвхждэг. Энэ бодисын өндөр тун нь мэдрэлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг. Буруу хадгалсан төмс соёолж, ногоог туяатай болдог. Ийм төмсийг огтхон ч хэрэглэж болохгүй. Ногоон төмс нь соланин идэвхжсэний шинж. Залуу төмсөнд соланин бага байдаг. Өвөл, хавар төмсийг харанхуй, сэрүүн газар хадгална. Төмсний бас нэг сул тал нь гликемийн индекс өндөр. Ийм төрлийн хүнс нь биенд маш хурдан энерги өгснөөр бодисын солилцоо өөрчлөгдөж цусан дахь сахарын түвшинд сөргөөр нөлөөлдөг. Үр дүнд нь амархан өлсөх мэдрэмж төрж, бодисын солилцоо өөрчлөгдсөнөөр өөх хуримтлагддаг.

Шар, улаан төмс сайн сортод тооцогддог. Шар нь хурдан болдог, чихэрлэг, каротин ихтэй тул нүдний хараанд сайн. Улаан нь удаан болдог, цардуул, эслэг багатай. Төмс мах, загас, далайн бүтээгдэхүүнтэй сайн хосолдог. Бусад ногоотой хольж хэрэглэвэл төмс сайн шингэж, илчлэг нь биед зөв тархана.

Эх сурвалж: www.polit.mn

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

2 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

25 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

1 цаг 40 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

4 цаг 9 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

8 цаг 55 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

8 цаг 55 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

8 цаг 55 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

20 цаг 40 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

21 цаг 16 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20