Амны хөндийн арчилгаа

2020-11-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

-Цахилгаан шүдний сойз сайн үр дүнтэй ч буйлны архаг үрэвсэлтэй хүнд эсрэг заалттай-

 

З.БАТЦЭЦЭГ

Өдөр бүр шүдээ угаах ёстойг бүгд мэднэ. Хоёр удаа? Гурван удаа? Хоол идсэний дараа? Өглөөний цайны өмнө эсвэл дараа нь? Эдгээр асуудтад Оросын  EnSmile эмнэлгийн шүдний эмч Татьяна Сардык хариулсныг уншигчдадаа толилуулж байна.

Шүдний өнгөр гэж юу вэ?

Шүдний өнгөр нян үржих тааламжтай орчин болдог. Өнгөр их байх тусам нян идэвхтэй үржиж шүдний хатуу эдийг гэмтээн, буйлыг үрэвсүүлдэг. Өнгөр удахаараа чулуу болж хувиран цэвэрлэхэд бүр төвөгтэй болдог. Чулуун дор нян хуримтлагдаад, дутуу цэвэрлэгдэн, асуудал бүр хүндэрдэг. Тиймээс шүдээ сайн угааж, өнгөрийг нь арилгаж байх шаардлагатай.

Шүдээ яаж цэвэрлэх вэ?

Шүд цэвэрлэх аргачлал их чухал. Буйлнаасаа шүд рүүгээ чиглэсэн байх ёстой. Шүдний сойз эвтэйхэн, үс нь хоёр шүдний хэмжээтэй тэнцэхүйц байхаар. Өөрөөр хэлбэл том биш. Жижиг толгойтой, зөөлөн үстэй сойз үр дүн сайтай. Хатуу үс шүдний пааланг зурж, буйл гэмтээдэг. Шүдний аппараттай хүмүүст зориулсан тусгай сойз байдаг. Цахилгаан шүдний сойз сайн үр дүнтэй ч буйлны архаг үрэвсэлтэй хүнд эсрэг заалттай.

Юугаар цэвэрлэх вэ?

Шүдэнд өнгөр үүсэж болох таван тал байдаг. Гадна тал, дотор тал, зажлах хэсэг, шүдний завсар хооронд. Шүд цоорох эрсдэлтэй тал нь зажилах хэсэг, шүдний завсар хооронд. Шүдний завсар хоорондыг шүдний утас, үстэй чигчлүүрээр цэвэрлэнэ. Шүдний бусад хэсэг энгийн сойзоор сайн цэвэрлэгддэг. Шүдний оог сонгохдоо амны хөндийн эрүүл байдал, хувь хүний онцлогт тааруулан сонгоно. Амны хөндий цоо эрүүл үед зөөлөн үстэй сойз, энгийн оо, шүдний утас, үстэй чигчлүүр хангалттай. Тамхи татдаг бол тамхинаас үүдэлтэй нөсөөг арилгадаг, ам хуурайшилтын эсрэг оо зүгээр. Буйлны үрэвслийн үед үрэвслийн эсрэг найрлагатай оог сонгоно. Буйлны үрэвслийг дур мэдэн эмчилж болохгүй. Үрэвслийн эсрэг оог курсээр хэрэглэхээс биш, тогтмол хэрэглэж болохгүй. Бага насны хүүхдэд аюулгүй залгиж болдог фторгүй гелэн оо сонгоно. Ооны фторын хэмжээ амны хөндийн эрүүл чанар, амьдарч байгаа бүсээс шалтгаална. Фтор их хэмжээгээр аюултай. Ооны орц найрлагаас шалтгаалаад үйлчлэх хугацаа өөр өөр байдаг. Тэгэхээр багадаа  2 минут угаахыг зөвлөж байна.

Сануулга: Ам зайлагч, спрей сайн ч өдөр тутмын хэрэгцээнд зүгээр усаар зайлахад хангалттай. Ам зайлагч найрлагадаа антисептик, спирт, фтор агуулсан байдаг тул эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэх нь зүйтэй. Хагас жилд нэг удаа мэргэжлийн цэвэрлэгээ хийлгэхээ мартаж болохгүй. Заримдаа шүдний өнгөр тогтож, чулуу үүсгэхээс сэргийлхэд идэж байгаа хоол хүнсээ өөрчлөөд үзхэд хангалттай байдаг. Түүнээс гадна удамшлаас үүдэлтэй давслаг шүлстэй хүнд чулуу амархан үүсдэг байна.

Эх сурвалж: www.marieclaire.ru

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

1 цаг 15 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

6 цаг 3 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

6 цаг 3 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

Өчигдөр 11 цаг 30 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Өчигдөр 11 цаг 25 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Өчигдөр 11 цаг 21 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

Өчигдөр 11 цаг 19 мин