Зээлийн хэлэлцээрүүдийг баталж, Оюутолгойн асуудлыг хойшлуулав

2020-10-30
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар  Европын хөгжлийн сангаас зээл авах хэлэлцээрийг хэлэлцэн дэмжлээ.  Энэ удаа 50.8 сая еврогийн буцалтгүй тусламжийг авахаар болжээ. Өнгөрсөн хугацаанд Европын холбооноос 1993-2006 онд 70 гаруй сая еврог буцалтгүй тусламж, техникийн туслалцаа, 2007-2011 онд 14 сая еврог буцалтгүй тусламжаар авч байжээ.  Мөн  2009 онд хоёр сая еврог олгож байсан бол 2011-2015 онд 15 сая еврог, 2015-2020 онд 52 сая орчим еврогийн буцалтгүй тусламж авсан байна.

 

“Засгийн газар парламентыг хүндэтгэхээ болилоо”

 

УИХ-ын гишүүн  Ц.Даваасүрэн:

 -Засгийн газрын гишүүд парламентыг тоохоо болилоо. Чухал асуудал хэлэлцэж байхад сайд нар нь байхгүй, газрын дарга нараа л явуулчихдаг болжээ.  Зарим нь парламентаас явдаг боллоо.  Ядаж  дэд сайд нь орж ирээд сууж болохгүй юу.  Сангийн сайд саяхан л төсвийн алдагдлыг зээл авахгүй санхүүжүүлнэ гэж яриад л явж байсан хүн.  Гэтэл зээлээ шийдчихээд өөрөө ирэхгүй байж болохгүй.  Ер нь зээлийн асуудал монголчуудын сэтгэлийг зовоогоод эхэллээ.  Өнөөдрийн байдлаар Монголын өр  дотоодын нийт бүтээгдэхүүний 56 хувьд хүрсэн байна. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

-Засгийн газар шүүмжлэлийг хүлээн авч байна.  Бид цаашид анхаарч ажиллана.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Сангийн сайд  Ч.Хүрэлбаатарт онцгойлон анхааруулж байна.  Парламентад хүндэтгэлтэй хандахыг хүсье.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Монгол Улс Европын холбоотой гэрээ байгуулж, 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй гаргах хөнгөлөлтөө бид хэрхэн эдэлж байгаа вэ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Өр зээл ч алдагдаж байна л даа. Ярихдаа хасагдсан гэж байгаа боловч нэмэгдэж байгаа. Үнэгүй зүйл гэж байхгүй. Тусламж өгч байгаа бол түүний цаана илүү  үнэтэй зүйл байж магадгүй. Татвар төлөгчдийнхөө мөнгийг саарал жагсаалтад байнга ордог, хар тамхины сүлжээ болсон, хариуцлагагүй Засгийн газартай улсад зүгээр өгөхгүй байх. Монгол Улсын өр яг хэд болсон бэ, үүнийг ийм байдлаар төлнө гэдгийг тодорхойлсон зүйл байна уу. Нэг хүнд ногдох өр хэд болж байна вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Монгол Улсын гадаад өр 30.8 тэрбум ам.доллар байна.  Монголбанкны зээл, Засгийн газрын зээл 7.9 тэрбум ам.доллар байгаа юм. Засгийн газрын гадаад өр нь 7.9 тэрбум ам.доллар гэсэн үг юм.

 

“Төсвийн тэнцлийг хийхийн тулд зээл авмааргүй байна”

 

Европын хөгжлийн сангаас зээл авах хэлэлцээрийг дэмжлээ. Үргэлжлүүлэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээг зохион байгуулах үйл ажиллагаанд 100 сая ам.долларын зээл олгох хэлэлцээрийг баталсан юм. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Монгол Улсын хөгжлийн төлөө зээлүүдийг авмаар байна. Төсвийн тэнцлийг хийхийн тулд зээл авмааргүй байна. Хөшөө, дурсгал зэрэг хэрэгцээгүй зүйлд хөрөнгө оруулаад байна. Аль болох баялаг бүтээгчид, жижиг аж ахуйн нэгжүүд рүүгээ өгвөл татвар төлөх бааз суурь нэмэгдэнэ. Харамсалтай нь сүүлийн үед авч байгаа зээлүүд төсвийн тэнцлийг нөхөх гэж зээлүүд хийж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Энэ олон улсууд мөнгө яагаад өгч байна вэ. Дуртайдаа өгдөггүй, шахалт хийж байж өгдөг. Хөгжилтэй орнууд байгалийн баялгийг авч байгаа учраас буцаад өгч бай гэдэг шахалтаар орж ирдэг.  Боломжтой нь боломжгүйдээ өгч бай гэсэн шахалтын дагуу орж ирдэг юм шүү.

 

“Оюутолгойн гэрээг цуцлах боломжгүй”

 

Мөн чуулганаар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал дахин хөндөгдлөө. УИХ-ын гишүүн С.Ганбаатар холбогдох хүмүүсээс тодруулав.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

-Оюутолгойн асуудал олон улсын гэрээ хэлэлцээрээр шийдвэрлэгдэнэ. Харамсалтай нь бидний хувьд шахаанд оруулбал хоёр тал санал нийлээгүйн улмаас хэрэг Арбитрын шүүхэд очно. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу татвараа төл гэсэн шаардлага тавьсан. Харин бидний хувьд санал нийлэхгүй байна. Засгийн газрын зурсан гэрээн дээр үндэслэн татварын хөнгөлөлтөө эдэлж байгаа гэдгээ хэлсэн. Асуудал Арбитрын шүүхэд шилжих тал руу хандаж байна. Арбитрын шүүхийн процесс хамгийн багадаа 1.5 жил үргэлжилдэг. Бидний хувьд бүх тооцоо судалгааг гаргасан. Хэрэв шаардлагатай бол Оюутолгойн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг өгөхөд бэлэн. Нээллтэй, хаалттай байх нь УИХ-ын гишүүд та бүхний асуудал. Далд уурхай зогсоход ямар байх вэ, ирэх жил нөхцөл байдал яах вэ, далд уурхайг үргэлжлүүлбэл ямар сорилттой тулгарах вэ гэсэн бүх тооцоо судалгааг гаргасан. “Рио Тинто” компанийн удирлага өөрчлөгдсөн. Одоо байгаа хүмүүс нь шинэ удирдлага гарч иртэл томоохон гэрээ хэлэлцээрийг цуцлах асуудлыг ярилцах боломжгүй байна”  гэсэн юм.

 

“Хувийн тэтгэврийн хууль тогтолцоог эвдэх эрсдэлтэй байна”

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Энэ үеэр хуулийн төслийг хэрэгжүүлэх тогтолцоо нь бий болоогүй гэдгийг УИХ-ын гишүүн С.Чинзориг,  Н.Ганбаатар нар илэрхийлж байсан юм. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

 -Сайд байхдаа энэ асуудлаар хууль боловсруулж өргөн барих гэж байсан. Тэтгэврийн шинэчлэл хийхэд санал нийлж байгаа ч одоогийн оруулж ирж байгаа хуулийг энэ чигээр нь батлах боломжгүй. Хуримтлал үүсээд эхлэхээр хэзээ өгөх нь тодорхойгүй байна. Энэ хууль тэтгэврийн одоогийн тогтолцоог эвдэх эрсдэлтэй гэсэн шалтгаанаар бид байнгын хороон дээр буцаасан.  Дөрвөн хувийг нь тэтгэврийн санд байршуулж хуримтлал үүсгэнэ гэнэ. Хуримтлал үүсгэх эх үүсвэрийг хаанаас гаргах вэ. Одоогийн тогтолцоог эвдэж болохгүй. Хэлэлцэх асуудлыг хойшлуулъя. Бусад хуулийн төслөлтэй хамтад нь хэлэлцээд явъя гэсэн эсрэг байр суурьтай байна. Асуудлыг цогцоор нь ярихгүй, хаа гуяар нь яриад, одоо тогтолцоогоо эвдэх вий гэдгээс болгоомжилж байна. Засгийн газар хуулийн төслөө яаралтай оруулаад ирсний дараа цогцоор нь дэмжээд өгье гэсэн зарчмын саналтай байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Би энэ хувилбарыг дэмжихгүй байгаа. Жоомоо алах гээд байшингаа шатааж болохгүй учраас болгоомжтой хандах хэрэгтэй. Хувьчлал хийж байхад зөвшөөрч байна уу, үгүй юу гэж асууж байгаагүй. Гэр хорооллын ихэнх иргэн ажилгүй байна. Дөрвөн хувь гэдэг 250 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс өгнө гэсэн үг. Германд давхар даатгал гэж ярьдаг уу гэхээс хувийн даатгалын талаар ярьдаггүй. Бид Эв санааны нэгдлийн сангаасаа ухралт хийж байгаа гэж ойлгож  байна. 

Ийнхүү байнгын хорооны хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн бол УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийн төслийг хэлэлцэх нь зөв гэж үзэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.30 БААСАН № 210 (6435)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

22 цаг 31 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин