С.САРУУЛ
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар өнөөдөр /2020.10.28/ Н.Учрал гишүүний өргөн барьсан "Хувийн тэтгэврийн тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар, ажлын хэсэг байгуулан, хэлэлцэж, хөгжүүлэх талаар санал хураалт явуулж нийт санал хураалтад оролцсон гишүүдийн саналын тоо тэнцэж хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ. Түүхэнд сүүлийн 25 жилийн хугацаанд 16 удаа тэтгэвэртэй холбоотой, тэтгэврийн шинэчлэл, олон тулгуурт тэтгэврийн тогтолцооны тухай хуулийн төсөл өргөн баригдаж байсан ч бүдэрсээр байгаа юм.
Санал хураалтад 14 гишүүн оролцсоны долоо нь дэмжиж, дөрвөн гишүүн нь санал хураалтын үед чуулганы танхимд байгаагүй тул татгалзсан саналд тооцогдож, нэг гишүүн кнопоо андуурч дарсан, хоёр гишүүн нь татгалзсан санал өгчээ. Ингэснээр хурлын дэгийн дагуу санал хураалтыг дахин явуулах боломжгүй гэж үзлээ.
Эх сурвалж: www.polit.mn