Т.САЙХАН
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /10.26/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, 2021 оны төсвийн төслийн зарцуулалт, УУХҮ-ийн сайд Г.Ёндонгийн хүүхдүүдийнхээ төлбөрийг төсвийн мөнгөнөөс хийсэн асуудлыг хөндлөө. Энэ үеэр анхаарал татсан нэг зүйл нь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Нэр бүхий гишүүд эгүүлэн татагдах болзлоо хангаж байгаа юм билээ. Гэхдээ АН-ын биш МАН-ын гишүүд байна. Энэ асуудал удахгүй яригдах байх" гэсэн мэдээлэл өглөө.
Эх сурвалж:www.polit.mn