Сү.Батболдын хэрэг шүүхэд шилжжээ

2020-10-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Сү.Батболд шүүхэд дуудагдахаар болсон гэх мэдээлэл бидэнд ирлээ.

Ерөнхий сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн, УИХ дахь Тусгай хяналтын дэд хорооны дарга Сү.Батболдыг Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгасан байна. Ингээд Сү.Батболдыг гэм буруутай гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Харин Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг хэдхэн хоногийн өмнө шүүхэд шилжүүлсэн байна.

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулагдсан. Тухайн үед Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байв. Тэгэхэд С.Баярын Засгийн газрын Гадаад харилцааны сайд нь Сү.Батболд байсан. Харин Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш 20 гаруйхан хоногийн дараа С.Баяр “өвчний учир” Монгол Улсын Ерөнхий сайдын ажлаа өгч, түүний халааг Сү.Батболд авч байсан юм.

Товчхондоо, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш сар хүрэхгүй хугацааны дараа Сү.Батболд Ерөнхий сайдаар томилогдож байсан гэсэн үг. Гэхдээ АТГ-аас С.Баярыг Оюутолгойн гэрээг сайн, эсвэл муу байгууллаа гэж шалгаагүй байдаг. Түүнийг 2018 онд баривчлахдаа “...Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байна” гэж мэдэгдэж байв.

Мөн С.Баяр өөрөө “...Оюутолгойн гэрээ байгуулсан Засгийн газрын тэргүүн байсан намайг Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн 2018 оны дөрөвдүгээр сарын 10- нд яллагдагчаар татсан. Энэ зүйл анги нь “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн зүйлээр хангасан...” гэх агуулгатай агаад, арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй аж. ...Эрүүгийн хуулийн “Албан тушаалаа урвуулан ашиглах, мөнгө угаах” гэх гэмт хэрэг үйлдсэн хэмээх өөр ял тулгав. Яллагдагчаар татах прокурорын тогтоолд “Оюу толгойн гэрээ байгуулагдах нь тодорхой болмогц... Ерөнхий сайд асан С.Баяр нь өөрийн найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн Петровис ХХК-ийг Айвенхоу Майнз ХХК-тай их хэмжээний үнийн дүн бүхий шатахуун нийлүүлэх тухай гэрээ байгуулуулан албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэжээ” гэсэн байдаг.

Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхий сайд асан Сү.Батболдыг ч бас С.Баяртай адил зүйл ангиар буруутгаж буй бололтой.

Юутай ч Оюутолгойтой холбоотой асуудлаар гэмт хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдсан гурав дахь Ерөнхий сайд нь Сү.Батболд болж байна. Харин шүүх хэрхэн шийдэх нь удахгүй тодорхой болох аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.23 БААСАН № 205 (6430)

 

нутгын иргэд
Больж,Бороогын голыг таширын нурууг алттай газартай нь гадныханд зарсан,олон жил ял завшсан этгээд
зочин
Бороо гоулдын алтны хэрэг байна. шалгвал ч их юм гарах хүн дээ.
Зочин
Сүүмийчихээд жингхэн хулгайч даа сү. Батболд шүүхийн шударга бус нь мэдэгдэн дээ
ЗОЧИН
МАНАЙ ДУНДГОВИЙНХНЫ СОНГОЛТ ЭНЭ. ХУЛГАЙЧИЙГ ХУЛГАЙЧААР Л СОЛЬСОН, ГЭХДЭЭ БҮ ИХ ГАРЫН ХУЛГАЙЧААР.
Зочин
Үнхээр энд овоо юм үзээд үхэх нь дээ ийм юм бас үздэг л юм байна энэ хүнийг ёстой улнаас орой хүртэл нь шалгах л хэрэгтэй их ч юм гарч ирнэ дээ
Шудрага ёс гэж байдаг бол дандаа юмны ард үлддэг. Хулгайч шиг
Батхишиг
Бороо гоулдын алтнаас сентера гоулдтаи ниилж ихээхэн юм тоншсон гэдэг үүнииг л шалгах хэрэгтэи тэр үед бороо гиин алтны уурхаи дээр баисхиигээд очдог баисан харин энэ алтны уурхаигаас улс юу ч авч чадаагүи л гэдэг дээ
Оюу толгойн гэрээ хийсэнээр монголын эдийн засаг 10 дахин томорсон хэрэв энэ төсөл яваагүй бол хоорондоо хөлөө жийлцээд сууж байх байлаа
Булган
Үүрэгт ажлаан аштайхан хийж болдоггүй юмуу.Хаашаа юм вэ.Ямар л алба хашна хулгай хийнэ хууль зөрчинө яачихсан юм вэ.Өдий насны улс төр түмний итгэлийг дааж аштайхөн баймаар юмаа.Их шунасны хэрэггүй шү дэ.
Novsh
Shyyxees oligtoi yum sonsoxgyi baixao. Iimerxyy luivarchdiig neg negeer ni namnaj baij l uls xogjino
олол
хоцорсон байж харагдаарай. ЕС байхдаа зөндөө цувчуулсан даа. Илт байсан. Байдгаа шавхсан Сугар л гэхэд хур баян болчихоод байсан
Шорондоо ор хулгай хийсэн хөрөнгөө төрд буцааж өг
Зочин
Монголын ТОП хулгайч цаазал
Зочин
Бороогийн алтыг хэн идсэн бэ
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

22 цаг 33 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин