С.САРУУЛ
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад Нийслэлийн прокурорын газраас Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Түүнийг жижиг дунд үйлдвэрийн сангаас өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжид зээл олгуулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, тус шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Ундармааг нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, 2.6 жил хорих ял оногдуулсан. Харин шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу өчигдөр хянажээ.
Шүүхээс Б.Ундармаагийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулжээ.
Эх сурвалж: www.polit.mn