С.САРУУЛ
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээлээ. Намын дүрмийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2009 онд сонгогдсоны дараа Сүхбаатар дүүргийн намын хорооны гишүүнчлэлээсээ түдгэлзээд байсан юм. эрбээр Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын гуравдугаар хорооноос АН-ын гишүүний үнэмлэхээ авч байсан. Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор дүрмийн дагуу гишүүнчлэлээсээ түдгэлзсэн бол өнөөдөр /2020.10.22/ өөрийн хүсэлтээр гишүүнчлэлээ сэргээж, АН-ын гишүүний үнэмлэхээ авлаа. Тэрээр энэ үеэр “АН хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдийг дэмждэг, Монгол Улсад хүнд суртал бага байх ёстой гэсэн үнэт зүйлтэй нам. Энэ үнэт зүйлээ сэргээж анх буусан буурин дээрээ буух ёстой гэж үзэж, намын гишүүнчлэлээ сэргээж байна. Гишүүний хувьд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Ерөнхийлөгчийн сонгуулиар намын жирийн гишүүний хувьд ажиллана. Би Монгол Улсдаа тангараг өргөсөн. Эх орон дуудвал босож очих л үүрэгтэй. Одоо жирийн иргэний хувьд нам, улс орныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn