Ч.Хүрэлбаатар: Бид бусад улс орноос зээл аваад л байх нь зүйтэй

2020-10-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан  өчигдөр болов.  Хуралдаанаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах асуудлыг хэлэлцсэн юм.   Энэ зээлийг Монголд хэрэгжүүлж буй “COVID-19”-ийн цар тахалтай тэмцэх,  үйл ажиллагааг дэмжихэд зориулан олгож байгаа юм.  16 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс гурван жил чөлөөлж, 0.25 хувийн хүүтэй олгох зээл юм байна. Энэ асуудлыг байнгын хорооны гишүүд хэлэлцэж байр сууриа илэрхийллээ.

 

УИХ-ын гишүүн С.Батболд:

-Чухал зээлийн хэлэлцээр байна.  Хэзээнээс бодит ажил болох вэ. Юунд зарцуулахаар төлөвлөж байна вэ?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-“COVID-19” гарч байх үед дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзээд санхүүгийн эх үүсвэрийг бэлэн байлгах бодлого баримталж ажилласан.  Өндөр хүүтэй бонд авах, арилжааны банкнаас мөнгө зээлэх сөрөг нөлөө үүсч магадгүй гэж гэрээ хэлцэл хийж байгаа.  Гэхдээ  гэрээ УИХ-аар батлагдсаны дараа мөнгөө авах боломжтой. Зориулалт нь төсвийн дэмжлэг байдлаар ашиглана. “COVID-19”-ийн нөхцөл байдалтай холбоотой арга хэмжээнд зарцуулна.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш маш богино хугацаанд Монгол Улс 353 сая ам.долларын зээл авч байна. Айлаас эрэхээс авдраа уудал. Монгол Улсын эдийн засгийн аюул “COVID-19”-ийн нэр дор яваад байна.  Монгол  Улс өрөнд орох асуудал цаашаа хэр их үргэлжлэх вэ?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-“COVID-19”-өөс үүдэж ихэнх улс орон төсвийн алдагдалтай байна.   Хэний ч тооцоолоогүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс бид ч гэсэн хямд эх үүсвэр бэлэн байлгах үүднээс хэлэлцээрүүд хийж байгаа. Зээлийн дээд хязгаарыг тогтоохдоо Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа барьж ажиллаж байна. Энэ хүрээндээ зээлээ авч байгаа. Иргэд, аж ахуйн нэгж дээр очих дарамтыг бууруулах зорилгоор зээлийн хэлэлцээрүүд хийж байна. Дотооддоо гурван их наяд төгрөгийн бонд гаргалаа гэхэд хүүнд нь 700-800 тэрбум төгрөг төлсөн байгаа юм. Тиймээс маш бага хүүтэй эх үүсвэрүүдийг судалж, хэлэлцээр хийж байгаа. Өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг УИХ баталсны дагуу арга хэмжээгээ авч, нийцүүлж ажиллаж байна.

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Төсвийн дэмжлэг боловч бондын санхүүжилтэд олгож байгаа гэдэг агуулга нь зөв. Ийм хөнгөлөлттэй зээлийг бид авч байх ёстой. Хамгийн гол нь бид төсвийн алдагдлаа нөхөхийн тулд зээл аваад байна. Азийн дэд бүтцийн банк зөвхөн дэд бүтцийн төслүүдэд санхүүжилт олгодог ч “COVID-19”-тэй холбоотойгоор төсвийн дэмжлэг гаргасан учраас авч байна гэж ойлголоо. Цаашид бид дэд бүтцийн дэмжлэг дээрээ санхүүжилт авах боломжтой юу.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Хаана хямд санхүүгийн эх үүсвэр байна, үр ашигтай зарцуулж байгаа эсэх, бодлого нь зөв эсэх нь л чухал. Ер нь бид “COVID-19”-ийн үед санхүүгийн эх үүсвэрүүдийг бий болгохын тулд бусад улс орноос зээл аваад явах нь зүйтэй. 1.1 хувийн хүүтэй зээл бол маш хямд үүсвэр. Хөрөнгө баталгаажуулсны төлбөр 0.25 хувь байгаа. 16 жилийн хугацаатай бөгөөд үндсэн төлбөрөөс гурван жил чөлөөлөх зээл юм.Коронавирустай үед төсвийн алдагдал өндөр гарсан. Зарим нь алдагдлаа багасгах нь эдийн засгаа агшаадаг учраас улс орнууд эдийн засгаа яаж идэвхтэй байлгах вэ гэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа, бидний хувьд ч ийм л арга хэмжээ аваад явж байна.

Хуралдааны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.22 ПҮРЭВ № 204 (6429)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

22 цаг 39 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин