Э.Дөлгөөн: "Хаппи Фловерс" компанитай холбоотой 45 санал гомдол ирсэн

2020-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТУУЛ

“Positive Mongolians” төслөөр дамжуулан сошиал орчинд  онлайн зөвлөмж, подкаст, влог, “Хосын жор” зэрэг олон контентийг бэлтгэн хүргэдэг Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар өмгөөлөгчийн хамт "Хаппи Фловерс" компанийн хүүхэд асрах үйлчилгээтэй холбоотой мэдээллийг олон нийтэд өглөө. Энэ тухай Э.Дөлгөөн "Бид "Хаппи Фловерс" компанийн нэр хүндэд халдах гэж мэдээлэл хийгээгүй. Мөн хүүхэд хардаг байгууллагуудын үйл ажиллагааг буруутгах гэсэнгүй. Зөвхөн энэ компанийг үйл ажиллагаагаа сайжруулаасай гэж хүсч байна. “Энэ асуудал нь хүмүүст хувь хүмүүсийн хоорондын асуудал харагдаж байгаа мэт боловч  олон хүний үр хүүхэдтэй холбоотой асуудал учраас энэ мэдээллийг хийж байна. "Хаппи фловерс" компанийн захирал Н.Ууганцэцэг  бидэнд  хамтран ажиллах санал тавьснаар 2020 оны нэгдүгээр сард манайх хүүхэд асрагч авсан. Хамгийн анх ирсэн охин их сайн охин байсан. Өнгөрсөн тавдугаар сард буюу дөрвөн сарын дараа хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Гэтэл үүнээс хойш асуудал үүсч, асрагчид солигдож эхэлсэн. Мөн үйл ажиллагааны доголдлууд бага багаар гарч ирсэн.   Гэхдээ бид хүүхэд асрагчийн энэ ажил нь шинэ салбар учраас юу юуны духанд буруутгаагүй хүлээцтэй хандаж байсан. Гэтэл 2020 оны наймдугаар сард охин маань хүүхэд асрагчийн хайхрамжгүй байдлаас биеийнхээ гурван хэсэгт ил харагдах гэмтэл авсан. Орой нь зургийг нь аваад тухайн байгууллагад өгсөн.  Гэсэн ч энэ мэт үйл ажиллагааны доголдолууд удаа дараа илэрсэн боловч бид холбогдох шаардлагуудыг тавьсан. Энэ тухай цахим орчинд постолсон. Гэтэл тус байгууллагын зүгээс бидэн рүү цахим орчинд маш их доромжилсон, дайрсан хандлагуудыг гаргасан. Иймд бид өмгөөлөгчид хандаж,  холбогдох зөвлөгөө мэдээллийг авсан. Мөн хууль хяналтын байгууллагад энэ асуудлыг шалгуулна.  Бидний зүгээс  бусдын адил байрны зээлтэй, уйл ажиллагааныхаа хүрээнд улсад татвар төлдөг, тус байгууллагын хэлж байгаа шиг 25 сая төгрөг нэхэмжлээгүй болно” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

5 цаг 1 мин
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

5 цаг 5 мин
Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

5 цаг 7 мин
2035 он хүртэл мөрдөх татварын хууль хэрэгжиж эхэлнэ

Парламент өнгөрсөн онд Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн т

5 цаг 9 мин
Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

5 цаг 21 мин
Цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг cэрэмжлүүллээ

Цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг cэрэмжлүүллээ

5 цаг 26 мин
ЭХЗХ: Оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

ЭХЗХ: Оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

6 цаг 53 мин
2025 онд бүх нийтээр амрах өдрүүд

2025 онд бүх нийтээр амрах өдрүүд

10 цаг 8 мин
Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

10 цаг 13 мин
Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

10 цаг 18 мин