Өдөр бүр өндөг идвэл яах вэ?

2020-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Эрдэмтдийн хэлж байгаагаар өндөг нь хорт хавдраар өвдөх эрсдлийг бууруулаад зогсохгүй илүүдэл жингээ хасахад тустай байдаг байна. Өндөг шиг их яригддаг хүнсний бүтээгдэхүүн ховор байх. Жингээ хасч байгаа хүмүүс болон тамирчдын дуртай уураг. Харин бидний эмээ нар өндгийг хордлогод хүргэдэг аюултай гэж үздэг. Эрдэмтэд судалсны үр дүнд өндөг нь хүний биед хэрэгтэй гэж тогтоожээ. Английн эрдэмтдийн үзэж байгаагаар хоногт 2-3ш өндөг идэх ёстой байна. Өндөг бидний биед яаж нөлөөлдөг талаар дурдъя.

Нүдний хараанд сайн

Сүүлд хийсэн шинэ судалгаагаар өндгөнд их хэмжээний лютейн агуулагддаг байна. Лютейн нь нүдний харааг хариуцдаг фермент юм. Лютейн дутагдвал нүдний эдэд хор хөнөөлтэй өөрчлөлт явагдаж хараа мууддаг гэж Daily Mail бичжээ.

Ясыг бэхжүүлдэг

Хэрвээ нэг халбага загасан тос уух уу, чанасан өндөг идэх үү?гэвэл хүмүүс өндөг гэж л сонгоно. Тэр тусмаа аль алинд нь витамин Д ижил агуулагддаг. Витамин Д нь кальцийг шингээж яс, шүдийг бэхжүүлдэг.

Жин хаяхад

Өндгийг өглөө бүр идвэл спорт заланд хичээллэхгүйгээр жин хаях боломжтой. Шууд үр дүнгээ үзүүлэхгүй ч илчлэг багатай хүнстэй хэрэглээд байвал хоёр дахин хурдан жингээ хаядаг. Тэгээд ч өндөг өег учраас хурдан өлсдөггүй.

Жирэмсний үед

Эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар өндгөнд витамин В9 буюу фолийн хүчил агуулагддаг. Энэ нь ургийн мэдрэлийн тогтолцоог зөв бүрдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Арьс хөгшрөлтийн эсрэг

Судалгаанд оролцсон 35-40 насны эмэгтэйчүүдийн 87 хуьт нь нөсөөт толбо арилж, арьс нь толигор болсон байна. Эрчүүдийн нүд тойрсон жижиг үрчлээнүүд арилжээ.

Өндөг мэдээж сайн бүтээгдэхүүн ч бүх юманд хэмжээ хязгаар хэрэгтэй. Зөвхөн дан өндгөөр хоололбол хүнсний харшилтай болох магадлал өндөр. Өнөөдөр та 3 өндөг идсэн бол маргааш нь нэг л өндөг идэхэд болно. Тэгснээс олон хүмүүс бор өндгийг илүү гэдэг. Энэ нь тийм биш. Өндөгний өнгө тахианы үүлдэр, өд, тахианы чихний дэлбэнгээс  шалтгаалдаг.  Цагаан тахианаас цагаан өндөг. Улаан чихтэй, бараан тахиа бор шаргал өндөг гаргадаг. Хөгшин тахиа байх тусмаа хальс нь цайвар өнгөтэй байдаг.

Эх сурвалж: wday.ru

3-р сард өндөг бүү ид хятад оросын хор орно
Нарансэвстэйн боомтыг нээхийг эсэргүүцэж Засгийн газар, УИХ-ын гишүүдэд захидал илгээлээ

Нарансэвстэйн боомтыг нээхийг эсэргүүцэж Засгийн газар, УИХ-ын гишүүдэд захидал илгээлээ

10 цаг 17 мин
Сонгуулиас болж америкчууд нойргүйдэж байна гэв

Америкчууд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нойрны асуудалтай тулгарч эхэлжээ

18 цаг 36 мин
Томуугийн тархалт идэвхжиж шар түвшинд хүрчээ

ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч байгаа арга хэмжээний  талаар

18 цаг 36 мин
АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Хенри А.Уоллeс манай улсад ажлын айлчлал хийсэн нь

Дэлхийн II дайн төгсгөлдөө ойртсон 1944 оны хаврын сүүлчээр АНУ-ын Дэд

18 цаг 36 мин
Эрхэм гишүүн Д.Энхтүвшингийн “улс төр”-ийн ард МҮХАҮТ-ын сонгууль байсан уу?

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтаар УИХ-д сонгогдоод дөрвөн сар гаруй болж байна.

18 цаг 36 мин
Ирэх оны төсвөөс үр ашиггүй зардлуудыг хасахыг шаардав

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн, Б.Түвшин нарын гишүүд 2025

18 цаг 36 мин
Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойг угтаж, эмэгтэй парламентчид чуулав

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойн хүрээнд

18 цаг 36 мин
Б.Батсүх: Тарьцаа хөгшрөхөөс нь өмнө борлуулахад дэмжлэг хэрэгтэй

Нөхөн сэргээлтээр дагнан ажиллаж буй “Бугант нандин” ХХК-ийн ерөнхий захирал Б.Батсүхийг

18 цаг 36 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гурван шилжилтийг “Huawei” компанитай хамтарч хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгууллаа

БНХАУ-ын Шанхай хотноо маргааш эхлэх “Хятадын олон улсын

Уржигдар 22 цаг 38 мин