“TTJVCO” компани монгол хүний эрхийг боомилж байна гэв

2020-10-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТУУЛ

  "Эрдэнэс-Тавантолгой" ХХК-ийн уурхайчид Хятадын хөрөнгө оруулалттай "Ти Ти Жи Ви Си Өү”  ХХК-ийн дэргэд 1000 гаруй ажилчдыг төлөөлж, Үйлдвэрчний эвлэл байгуулсаныхаа төлөө хууль бусаар ажлаасаа халагдсан 10 залуу шударга ёсыг нэхэж, хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Өмнөговь Аймгийн Цогтцэций сумын Тавантолгой ордын Зүүн Цанхийн уурхайд олборлолт явуулж буй “Эрдэнэс-Тавантолгой” компанийн туслан гүйцэтгэгч, “TTJVCO”   компанид 2017 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд  ажиллах орчин нөхцөл, цагийн хуваарь, захиргааны дарамт шахалт, цалингийн үнэлгээ бага зэргээс шалтгаалан Үйлдвэрчний эвлэл байгуулж, асуудлаа шийдвэрлүүлэхээр нэгдсэн байна. Гэтэл 2020 оны дөрөвдүгээр сард эдгээр 10 гишүүнийг компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. “ЭТТ Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлд салбар хороо байгуулсан, С.Эрдэнийг даргаар сонгосон” гэсэн шалтгаанаар ажлаас нь халжээ. Тус компаниас гаргасан энэхүү шийдвэр нь Монгол Улсын үндсэн хууль, хөдөлмөрийн гэрээ, холбогдох дүрэм журамд нийцэхгүй, хууль зөрчсөн үйлдэл учраас хууль хяналтын байгууллагууд энэ асуудалд анхаарал хандуулж, дээрх асуудлыг монгол хүний эрх ашгийн төлөө нааштайгаар шийдвэрлэж өгнө үү. “Бид энэ талаар өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш шүүхийн байгууллагаар явсан боловч дорвитой арга хэмжээ авсангүй. Хамгийн гол нь монгол хүн эх орондоо ажиллаж хөдөлмөрлөж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй болсон байна. Монгол залуус Үйлдвэрчний эвлэл байгуулж болохгүй, үг хэлэх эрхгүй болсон байна. Тиймээс иргэдийн ажиллаж, хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж, ажлаас хууль бусаар халсан, Захиргааны тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, Хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн “TTJVCO”-ийн үйл ажиллагааг шалгаж, монгол хүний эрх ашигт нийцүүлэн энэ асуудлыг шийдвэрлэж өгөхыг шаардаж байна” хэмээн холбогдох хуулийн заалтуудыг уншиж танилцуулсан юм. Мөн “TTJVCO”-ийн хууль бус үйлдлүүдийг нотолсон бичиг, баримтуудыг дэлгэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

5 цаг 30 мин
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

5 цаг 34 мин
Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

5 цаг 36 мин
2035 он хүртэл мөрдөх татварын хууль хэрэгжиж эхэлнэ

Парламент өнгөрсөн онд Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн т

5 цаг 38 мин
Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

5 цаг 51 мин
Цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг cэрэмжлүүллээ

Цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг cэрэмжлүүллээ

5 цаг 55 мин
ЭХЗХ: Оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

ЭХЗХ: Оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

7 цаг 22 мин
2025 онд бүх нийтээр амрах өдрүүд

2025 онд бүх нийтээр амрах өдрүүд

10 цаг 37 мин
Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

10 цаг 42 мин
Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

10 цаг 48 мин