С.САРУУЛ
Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ сарын 6-нд гаргалаа гэж Гадаад харилцааны сайд Н.Энхтайван мэдэгдлээ. "Татварын сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэхэд ЕХ-той хамтран ажиллах шаардлагатай улсуудын жагсаалт” буюу ЕХ-ны саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг ЕХ-ны Сангийн сайд нар энэ 6-нд гаргасан. Энэ нь ФАТФ-ын саарал жагсаалтаас өөр юм гэсэн тайлбарыг Гадаад харилцааны яамнаас өглөө.
Эх сурвалж: www.polit.mn