"Туул голын бохирдлын талаар БОАЖЯ дуугарсангүй"

2020-10-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОД

Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бохир ус байгаль орчин, хүн, малын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаа талаар Монголын нэгдсэн хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ талаар Монголын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Д.Лхагвадорж “Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бохир усыг зайлуулах шуудууны ус нэвтрүүлэх хүчин чадал хүрэлцэхгүйгээс хиймэл нуур үүсч, хэдэн га газар бохирдсон. Энэ нь ойн санд хор нөлөө үзүүлж, 40 бургас амьдрах чадваргүй болсныг Мэргэжлийн хяналтын газар тогтоосон. Мөн Төв цэвэрлэх байгууламжийн бохирын сувгийн сэтэрсэн хэсгээс гарсан бохир ус, хуримтлагдсан тогтоол уснаас Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори хоёр удаа сорьц авахад биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч стандартаас 27 дахин, химийн хэрэгцээт хүчилтөрөгч 6.6 дахин, азотын хэмжээ хоёр дахин давсан гэсэн дүгнэлт гарсан.  Гэтэл БОАЖЯ-наас “Цэнхэр алт усаа хайрлая” аяны талаар мэдээлэл хийхдээ Туул голын бохирдлын талаар юу ч хэлсэнгүй. Бохирдсон ус хүн, мал, амьтан, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж байна.  Гол руу очсон хүмүүсийн толгой нь эргэж, хоолой нь өвддөг болчихсон.  Энэ асуудлаар манай ТББ БОАЖЯ, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Туул голын  сав газрын  захиргаа, нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд  хандсан ч ямар ч хариу өгөөгүй. Хийсэн зүйл юу ч алга” гэж ярилаа.

 Эх сурвалж:www.polit.mn

 

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

5 цаг 14 мин
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

5 цаг 17 мин
Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

5 цаг 19 мин
2035 он хүртэл мөрдөх татварын хууль хэрэгжиж эхэлнэ

Парламент өнгөрсөн онд Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн т

5 цаг 21 мин
Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

5 цаг 34 мин
Цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг cэрэмжлүүллээ

Цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг cэрэмжлүүллээ

5 цаг 38 мин
ЭХЗХ: Оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

ЭХЗХ: Оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

7 цаг 5 мин
2025 онд бүх нийтээр амрах өдрүүд

2025 онд бүх нийтээр амрах өдрүүд

10 цаг 20 мин
Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

10 цаг 25 мин
Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

10 цаг 31 мин