Дэлхийн банк: Цар тахлаас болж 38 сая хүн ядуусын эгнээнд шилжих эрсдэлтэй

2020-09-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

“КОВИД-19” цар тахлын тархалтыг тогтоон барьж чадсан зарим орны эдийн засаг сэргэж байгаа ч олон улсын эдийн засгийн идэвхжил сул хэвээр байна. Иймд ядуурлыг нэмэгдүүлэх эрсдлээс сэргийлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авахыг Дэлхийн банкны Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланд онцолжээ.  Дэлхийн банкнаас жилд хоёр удаа бүс нутгийн эдийн засгийн тойм тайланг шинэчлэн гаргаж танилцуулдаг. Мөн тайланд дурдсанаар “Бүс нутгийн эдийн засаг 2020 онд 0.9 хувиар өсөхөөр байгаа нь 1967 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болохоор байна гэж үзсэн байна.

Монгол Улсын эдийн засгийн хувьд гадаад эрэлт суларч, цар тахлын эсрэг хорио цээрийн арга хэмжээ нь уул уурхай болон үйлчилгээний салбарт томоохон сорилт учруулснаар 2020 онд 2.4 хувиар агшихаар байна. Энэ нь 2009 оны хямралаас хойш эдийн засаг анх удаа хасах утга руу орж байгаа тохиолдол аж. Харин 2021 онд бүс нутгийн эдийн засгийн төлөв харьцангуй өөдрөг байгааг эдийн засагчид хэлсэн. Тухайлбал, уул уурхай болон боловсруулах салбарын хөрөнгө оруулалт, хувийн хэрэглээний идэвхжилтэй холбоотойгоор Монголын эдийн засаг 2021-2022 онуудад 5-аас дээш хувиар өсөх төлөвтэй гэж төсөөлжээ. 

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Викториа Кваква “Бүс нутгийн ядуурлын түвшин сүүлийн 20 жилд анх удаа нэмэгдэх эрсдэлтэй байна. Цар тахлын нөлөөгөөр 38 сая хүн ядуу хэвээр эсвэл ядуусын эгнээнд шилжих эрсдэл үүсэж. КОВИД-19 цар тахлын нөлөө ядуу хүмүүст хамгийн хүндээр тусаад зогсохгүй ядуусын эгнээг тэлж байна. Бүс нутагт өмнө нь түүхэнд байгаагүй сорилтууд тулгарч, Засгийн газрууд бодлогын маш хүнд сонголттой нүүр тулж байна. Энэ байдлыг зөөлрүүлэхийн тулд ядуус болон албан бус секторыг хамарсан нийгмийн хамгааллыг өргөжүүлж, сайжруулах шаардлагатай” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 40 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

1 цаг 45 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

1 цаг 50 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

8 цаг 37 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

8 цаг 37 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

18 цаг 25 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

21 цаг 57 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин