Д.Гантөмөр: Аялал жуулчлалын салбар амь тавилаа

2020-09-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАМУУНТАМИР

Аялал жуулчлалын холбооноос коронавируст цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар уналтад орж, ажлын байраа хадгалж үлдэхэд бэрхшээл тулгарч байгаа талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Монголын аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр  “Улсын онцгой комиссын шийдвэрээр долоон сарын турш хэрэгжсэн хорио цээрийн дэглэм есдүгээр сарын 21-нээс хэвийн горимд шилжиж байна. Энэ бүх хугацаанд аялал жуулчлал болон түүнийг дагалдах салбаруудаас өөр яг тэг зогсчихоод байгаа салбар тийм ч олон байхгүй. Гэсэн ч өнөөдрийг хүртэл манай салбарынхан эрсдлээ үүрээд, ажлын байраа хадгалж, ажилчдаа цалинжуулаад явж байна. Хэрэв ирэх жилийн долдугаар сард Токиогийн олимп хил нээх маш том шалтаг гэж үзвэл аялал жуулчлалын салбар 7-9 сар тэсэх шаарлага гарч ирнэ. Өнгөрсөн арван сарын хугацаанд тэсч ирсэн, цаашдаа тэсэх ямар ч боломжгүй. Энэ байдлаараа цаашид явах хэцүү, үнэхээр хүндрэлтэй нөхцөл байдалд орлоо. Учир нь бид цалингаа тавьж чадахгүй хүний нөөцөө алдахад хүрээд байна. Бид хүний нөөцөө хадгалж авч үлдэхгүй бол аялал жуулчлалын салбар устахад хүрнэ.

Цар тахлын хүнд энэ цаг үед засаг төр нь амандаа ус балгасан мэт чимээгүй байж болохгүй. Тиймээс бидэнд төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг хэрэгтэй байна. Тэр нь мэдээж хөнгөлөлттэй зээл тусламж. Харин тэрхүү зээлийг бүх компанид хавтгайруулахгүй, тодорхой нөхцөл шаардлагаар олгох нь чухал. Хувийн хэвшлийн компаниуд өнгөрсөн хугацаанд ганц ч удаа гомдоллож, жагсаал тэмцэл хийж явсангүй. Харин ч нийгмийн хариуцлагаа хүлээж, тэвчээртэй хандаж ирсэн. Дээрх хүсэлтээ бид Ерөнхий сайд руу хүргүүлсэн” гэв.

 

““Ногоон зээл”-ийг аялал жуулчлалын салбарынхан авч чаддаггүй”

 

Монголын аялал жуулчлалын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С. Алтантуяа “Монголын аялал жуулчлалын салбарт 574 жуулчны бааз бүртгэлтэй байдгаас 400 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Гэвч жуулчин байхгүйгээс жуулчны баазууд хаалгаа бариад эхэлсэн. Жуулчны баазуудад амарч буй дотоодын аялагчдыг харахад аяллын боловсрол дутагдаж байгаа нь харагдсан.

Тухайлбал, жуулчны бааз дээр ирчхээд шөнөжингөө архидан, өглөө дараагийн ээлжийн хүмүүс орж ирэх гэхээр чөлөөлж өгдөггүй. Ажилтнуудыг үг хэлэхээр үл хүндэтгэдэг. Зөвхөн архиддаг газар мэт буруу ойлголттой явдаг.  Аялал жуулчлалын бааз нь мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг гэдгийг онцолж хэлмээр байна. Аялал жуулчлалын салбар нь хэвтээ тэнхлэгээр олон салбартай нягт холбоотой ажилладаг. Нэг жуулчин 10 ажлын байр бий болгодог гэх тоо байдаг. Энэ бол маш том тоо. Аялал жуулчлалын салбар нь өөрөө хүний нөөц дээр тулгуурладаг. Хүмүүс аялал жуулчлал гэхээр тур опературууд хэдэн гадаадын жуулчнаас мөнгө олоод байдаг юм шиг өрөөсгөл ойлголттой байдаг. Энэ дашрамд хэлэхэд “Ногоон зээл”-ийг аялал жуулчлалын салбарынхан авч чаддаггүй. Учир нь цаанаа 2-3 зээлтэй, эсвэл барьцаалах хөрөнгөгүй байх жишээний. Олон улсын туршлагаас харахад олон жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан аяллын баазуудад улсаас нь барьцаат зээл өгдөг юм байна лээ. Бид үүнийг л хүсч байна” гэлээ.

Мөн “энэ жил хил хаасан учраас дотоодын аялал жуулчлал өндөр байна гэж албаныхан ярих боллоо. Гэхдээ бодит байдал дээр тийм биш. Монголын аялал жуулчлал 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл  гурав дахь үетэйгээ золгож байна. Гадаадаас Монголд ирж байгаа ихэнх жуулчид адал явдлыг эрэн хайдаг, нүүдлийн соёлыг илэрхийлдэг хүмүүс байдаг учраас үүнийгээ дагасан үйлчилгээ явуулж эхэлсэн. Нөгөө талдаа дотоодын аялал нь амралт зугаалгын хэлбэрээр явдаг. Гадаадын аялал зогсохоор дотоодын аялал нь эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байна. Гадны жуулчдыг авдаг жуулчны баазуудад дотоодын амрагчид үнэ өндөр гэх шалтгаанаар очдоггүй. Очсон ч үйлчилгээний наад захын соёл иргэдэд байдаггүй. Хүмүүс хамгийн түрүүнд гэр бүлээрээ аялахдаа хэрхэн хэмнэлттэй зардлаар явах вэ гэж боддог. Аялал жуулчлалын компаниудаас үйлчилгээ авахаар өндөр өртгөөр аялна гэж боддог. Үүнээс үүдэн аялал жуулчлалын салбар амь тавихад ойрхон байна”гэдгийг Монголын аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр  онцолж байлаа.

Эх сурвалж: www.polit.mn

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

5 цаг 27 мин
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

5 цаг 30 мин
Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

5 цаг 32 мин
2035 он хүртэл мөрдөх татварын хууль хэрэгжиж эхэлнэ

Парламент өнгөрсөн онд Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн т

5 цаг 34 мин
Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

5 цаг 47 мин
Цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг cэрэмжлүүллээ

Цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг cэрэмжлүүллээ

5 цаг 51 мин
ЭХЗХ: Оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

ЭХЗХ: Оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

7 цаг 18 мин
2025 онд бүх нийтээр амрах өдрүүд

2025 онд бүх нийтээр амрах өдрүүд

10 цаг 33 мин
Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

10 цаг 38 мин
Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

10 цаг 44 мин