“ТҮЦ эрхлэгчид төрийн мөнгөний машин болоод удаж байна”

2020-09-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НАМУУНТАМИР

Монголын Худалдаачдын холбооноос Зөрчлийн тухай хууль бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа талаар “Үндэсний мэдээллийн төв”-д  мэдээлэл хийлээ.
Монголын худалдаачдын холбооны тэргүүн З.Пунсалдулам “ТҮЦ эрхлэгчид төрийн мөнгөний машин болоод удаж байна. Тухайлбал, хууль хяналтын байгууллагуудаар худалдаачдыг дарамталдаг, өндөр хүүтэй зээлээр мөлждөг, ажилгүйдэл, ядуурлыг улам тэлж байгаа төрийнхөнтэй тэмцэх гэж худалдаачид бид нэгдэж байна. Худалдаа, наймаа эрхлэн өөрсдийн хүчээр амьдралаа босгох гэж хичээж байгаа цөөхөн ард түмнээ Зөрчлийн хуулиар хязгаарлаж, өдөр бүр торгуулийн хуудас өгч, эд бараа, бэлэн мөнгө, пос машиныг маань хураан авч дээрэнгүй авирлаж байгаа цагдаагийн байгууллага болон хэрэгждэггүй хууль баталсан төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлж байна. Зөрчлийн тухай хууль эрх мэдэлтнүүдэд үйлчлэхгүй атлаа эгэл жирийн худалдаа эрхлэгчид асар их дарамт учруулж байгаад бидний зүгээс гомдолтой байна” гэв.
Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд ТҮЦ эзэмшигч Д.Отгонбаяр “Манай гэр бүл 0-9 насны таван хүүхэдтэй, залуу гэр бүл. Эхнэр бид хоёр 10 гаруй жил цуглуулсан мөнгөөрөө 3×5 хэмжээтэй ТҮЦ худалдан авч, үйл ажиллагаа явуулж байна. Өглөө 06:00 цагт нээж, орой 22:00 цаг хүртэл ТҮЦ-ээ ажиллуулж байж хоногийн хоолны мөнгөтэй залгадаг. Өдөр бүр амралтгүй тогтмол ажиллаж байж сард гурван сая төгрөгийн орлого олдог. Үүнээс хэрэглээний зардал, өдөрт идэх хоол, ундны мөнгөө хасвал манай гэр бүлд хуримтлалын мөнгө огт үлддэггүй. Бид баяжих гэж ТҮЦ ажиллуулдаггүй шүү дээ. Гэтэл өдөр бүр Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас байцаагч нар орж ирж, хамгийн багадаа 20 мянган төгрөгөөр өдөр бүр торгодог. Өөрсдөө болохоор гадаа зогсож тамхи татаад ишээ хээв нэг хаячихаад явчихдаг. Түүнийг нь бид цэвэрлэдэг. Хаана байна, нөгөө олон нийтийн газар тамхи татвал иргэнийг 50 мянган төгрөгөөр торгоно гэсэн Зөрчлийн хуулийн биелэлт. Төрийн алба хаагчдад биш ард иргэд, ТҮЦ эрхлэгчид нарт л тэр хууль жинхэнэ утгаараа хэрэгжиж байна” гэлээ.
Монголын худалдаачдын холбооноос төрөөс санаачилсан ядуурлыг бууруулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл хөтөлбөрүүд зорилтот бүлэгтээ хүрэхгүй, хулгайч, авилгач дарга, эрхмүүдийн амар хялбар хөрөнгөжих эх үүсвэр болж байгааг тууштай тэмцэнэ гээд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

5 цаг 14 мин
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

5 цаг 17 мин
Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

5 цаг 19 мин
2035 он хүртэл мөрдөх татварын хууль хэрэгжиж эхэлнэ

Парламент өнгөрсөн онд Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн т

5 цаг 21 мин
Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

5 цаг 34 мин
Цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг cэрэмжлүүллээ

Цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг cэрэмжлүүллээ

5 цаг 38 мин
ЭХЗХ: Оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

ЭХЗХ: Оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

7 цаг 5 мин
2025 онд бүх нийтээр амрах өдрүүд

2025 онд бүх нийтээр амрах өдрүүд

10 цаг 20 мин
Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

10 цаг 25 мин
Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

10 цаг 31 мин