Эрдэнэт үйлдвэрийн инженерийн шугам сүлжээний нэгдсэн мэдээллийн санг шинэчлэв

2020-09-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

“Эрдэнэт” үйлдвэрийн Геологи маркшейдерийн хэлтсийн инженер техникийн ажилтнууд үйлдвэрийн хэмжээний инженерийн шугам сүлжээний бүх мэдээлэл, зураглалыг 3D форматад оруулж, шинэчилсэн байна. Тус үйлдвэрийн инженерийн шугам сүлжээний мэдээллийн санг 1996 онд цахим тоон системд шилжүүлсэн байдаг. Үүнээс өмнө инженерийн шугам сүлжээний зураглал зөвхөн цаасан дээр схем хэлбэрээр буулгасан байсныг ашиглаж байв. Харин энэ жил Геологи маркшейдерийн хэлтсийн мэргэжилтнүүд 40 гаруй жил ажиллаж буй үйлдвэрийн инженерийн шугам сүлжээний бүх мэдээллийг нэгдсэн санд нэгтгэж, 3D форматтай бааз үүсгэх ажлыг хийсэн байна. Ингэснээр инженерийн шугам сүлжээний бүх мэдээлэл цэгцтэй, тодорхой болж, нууцын зэрэглэлтэй байх зэрэг давуу тал бүрдэнэ. Нөгөө талаар, шинэ бүтээн байгуулалт эхлэх бүрд өмнөх ажлаа сүйтгэх тохиолдол гардаг байсан. Тухайлбал, зам барих, газар шорооны ажил эхлэхдээ далд байдаг шугамаа эвддэг. Тиймээс энэ нөхцөл байдлыг арилгах үүднээс мэдээллийн санг шинэчилж нэгтгэх шаардлагатай болсон гэж Геологи маркшейдерийн хэлтсийн тэргүүлэх маркшейдер Ч.Батбаяр тайлбарлав. Үйлдвэрийн бүс дэх инженерийн шугам сүлжээний нэгдсэн мэдээллийн санг шинэчилснээр дараагийн бүтээн байгуулалтын ажил эхлэхдээ мэргэжилтнүүд шаардлагатай мэдээллийг хайж, өөр эх сурвалжаас асууж тодруулж цаг алдахгүйгээр шууд бэлэн мэдээллээр хангагдах боломжтой. Мөн нэгдсэн мэдээллийн сангаа улам сайжруулж, боловсронгуй болгох шаардлагатай юм. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт баригдаж буй өргөтгөлийн ажлын сууринаас нь эхлээд бүх үйл явцад хэмжилт хийж, мэдээллийг нь оруулснаар дараагийн шинэчлэл, бүтээн байгуулалт хийхэд тус дөхөм болох аж. Түүнчлэн мэдээллийн санд үйлдвэрийн барилга байгууламж, шугам сүлжээний насжилт, засвар үйлчилгээ хийх хугацаа зэрэг олон талын мэдээлэл багтсан байна. Мэдээллийн санг шинэчлэх ажлыг Геологи маркшейдерийн хэлтсийнхэн Улаанбаатар хотын “Геокад” компанитай хамтран гүйцэтгэжээ.

 

ХАБЭА-Н ГАРЫН АВЛАГА ГАРГАН, АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ

 

 Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд 2020 онд хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан ХАБЭА-н хэлтсээс үзлэг шалгалт тогтмол хийгдэж буйг хэлтсийн дарга Д.Мөнхболд мэдээллээ. Тухайлбал, Ил уурхайд Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, Ус хангамжийн цехэд цэвэрлэх гуравдугаар шугам, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл барих ажлуудыг аюулгүй ажиллагааны өндөр түвшинд гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөж, биелүүлэхэд тус хэлтэс хяналт тавин ажиллаж байна.

ХАБЭА-н хэлтэс өнгөрсөн 5, 6 дугаар саруудад ослоос сэргийлэх эрчимжүүлсэн аяныг өрнүүлжээ. Энэ аяны хүрээнд үйлдвэрлэлийн үндсэн цехүүдэд шалгалт хийж, анхан шатны удирдах ажилтнуудын санаачилга, оролцоо ХАБ-ын үйл ажиллагааны сайжруулалтад чухал нөлөөтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор тус хэлтсээс хүнтэй ажиллах буюу “1 минутын удирдлага”, ХАБ-ын урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн төлөвлөх, ХАБ-ын ажилтнуудаа хэрхэн үнэлэх гэсэн гурван түвшний гарын авлага бэлтгэж, ашиглаж эхлээд байна. ХАБЭА-н дүрэм, зааврыг таниулах гол ажлыг анхан дунд шатны ажилтнууд хариуцдаг учир тэдний арга барилыг өөрчлөх, шинэ мэдлэгээр хангах, зөв хандлага эзэмшихэд ч энэхүү гарын авлага үр дүнтэй болжээ.  Мөн ХАБЭА хариуцсан бүх ажилтнуудаа тус бүр нь 6 хүний бүрэлдэхүүнтэй 9 баг болгон хувааж, өдөр тутмын аюулгүй ажиллагаанд гарч буй асуудлыг ярилцах, хамтын ажиллагааг өрнүүлэх, бие биеэсээ суралцах чиглэлээр сургалт, үйл ажиллагааг тогтмолжуулж байна. Түүнчлэн ХАБЭА-н ISO 45001 олон улсын стандарт нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтарч, зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлж буй аж гэж www.erdenettoday.mn мэдээллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.22 МЯГМАР № 183 (6408)

 

Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

30 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

51 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

1 цаг 39 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

4 цаг 25 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

5 цаг 21 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

7 цаг 28 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин