“Уул уурхайн орлогын доллар тутмаас нэгхэн цент хуримтлуулж байна”

2020-09-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Монгол Улс уул уурхайгаас олсон орлогынхоо дийлэнхийг хэрэглээд зогсохгүй ирээдүйн орлогоо барьцаалан зээл авч байгаа нь хойч үедээ өр өвлүүлэхээр байна. Уул уурхайн баялгийн өгөөжийг төрөлжсөн, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт болгохын оронд Монгол Улс баялгаасаа улам хараат болж байна. Чадварлаг, мэргэшсэн ажиллах хүчээ дутуу ашиглаж, институцийн чанар доройтсоор байгааг Дэлхийн банкинд Монгол Улсыг хариуцсан  суурин төлөөлөгч Андрей Михнев “Уул уурхай ба оюун ухаан” эдийн засгийн хөгжлийн загварыг судалсан тайлангаа танилцуулах үеэр онцолсон юм. Түүнчлэн Монгол Улс сүүлийн 20 жилд эрдэс баялгаас олсон орлогын нэг ам.доллар тутмын ердөө нэг центийг хойч үедээ хуримтлуулж байгааг шинэ тайланд дурджээ. Энэ хандлагыг өөрчлөхийн тулд Монгол Улс эрдэс баялгийн орлогоо хүний болон институцийн хөгжилд хөрөнгө оруулах замаар уул уурхайгаас хамаарах хамаарлаа бууруулах шаардлагатайг зөвлөв. Монгол Улс 2004 оноос хойш 28 тэрбум ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Засгийн газар 2011 оноос Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд сүүлийн  есөн жилд 1.4 тэрбум ам.доллартай тэнцэх хуримтлал орж, 1.2 тэрбум ам.долларын зарцуулалт гарснаар цэвэр дүнгээр 0.2 тэрбум ам.долларын үлдэгдэлтэй байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цар тахлын нөлөө гээд эрдэс баялгийн эрэлт буурч болзошгүй тул Монгол Улс уул уурхайгаас илүүтэй оюун ухаанд түшиглэсэн хөгжилд анхаарах хэрэгтэй гэлээ.  Мөн 2004 оноос эдийн засаг нь жил бүр дунджаар 7.2 хувиар өсч ядуурлыг багагүй бууруулж, амьжиргааны түвшин тодорхой хэмжээгээр ахисан. Түүнчлэн капиталын нөөц харьцангуй сайн, дэд бүтэц сүүлийн 30-аад жил сайжирсан ч нийт газар нутгийн хэмжээ, хүн амын нягтаршил бага зэргийг тооцвол хангалтгүй хэвээр байна. Дээрх ололтын дийлэнх нь нийгмийн халамжийн өгөөмөр тогтолцоо, уул уурхайн орлого, гадаад эх үүсвэрээс санхүүжсэн улсын их хэмжээний хөрөнгө оруулалтаас шалтгаалсан хэмээн тайлбарлаж байв. Дэлхийн банкны ахлах эдийн засагч Жийн-Паскаль Н.Нгану судалгааг тоймолж хэлэхдээ “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн загварт анхаарал хандуулах ёстой гурван зүйл ажиглагдаж байна. Нэгдүгээрт, Макро эдийн засгийн тогтворгүй байдал юм. Зарим орнуудад тодорхой хугацааны дараа тохиолддог бол Монгол Улсад богино хугацаанд олон давтамжтай тохиолдож байна. Хоёрдугаарт, Эдийн засгийн зөв өсөлтийг хүмүүсийн бүтээмжээс харж болно. Гэтэл Монгол Улсын сүүлийн арван жилийн хугацаанаас харахад хүмүүсийн бүтээмж маш их удаашралтай байна. Үүнд анхаарал хандуулах шаардлагатай. Гуравдугаарт, Уул уурхайгаас илүүтэй хүний хөгжил, институцийн хөгжилд гол анхаарлаа тавих хэрэгтэй. Уул уурхайтай эн тэнцэхүйц буюу түүнээс илүү ач холбогдол өгөх хэрэгтэй гэж зөвлөж байна” гэлээ. Цаашид нөөц баялгаа тэлэх, хүний нөөцийг сайжруулах, хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээний зөрүү их байгааг арилгах. Цалин хөлс муу, Монгол Улсын институцын чадвар муу байгаа зэрэг нь уул уурхайд оюунлаг чадвартай боловсон хүчнийг тогтоон барих бодлого сул байгаад нөлөөлж байна. Уг нь хүний нөөц сайжрахын хэрээр үйлдвэрлэлийн бүтээмж сайжирдаг гэв. Тус тайланг танилцуулахад Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа, Монголбанкны эдийн засагч Д.Ган-Очир нар оролцож судалгаатай холбоотой саналаа хэлсэн юм. Д.Ган-Очир “Тогтвортой, төрөлжсөн эдийн засгийн суурийг бий болгохын тулд олсноороо хэрэглэх бус, орлогоо жигд хуваарилан, мөчлөг сөрсөн төсөв мөнгөний бодлого хэрэгжүүлэх, өрсөлдөөнийг дэмжих, бүтээмж өндөртэй аж ахуйн нэгж, компанид хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, чадварлаг, мэргэшсэн боловсон хүчнээ бүрэн дүүрэн ашиглах, эдийн засагт улс төрийн нөлөөг багасгах, ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд засаглалын шинэчлэлүүдийг хурдасгах шаардлагатай” гэсэн юм.

Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа “Дэлхийн банкны судалгаа үнэхээр цаг үеэ олсон байна. Монгол Улс хөгжлөө зөв чиглүүлэхийн тулд уул уурхайд бус оюун ухаанд түшиглэх шаардлагатай гэсэн үндсэн агуулгыг хөнджээ. Одоогоос арав гаруй жилийн өмнө Пунцагийн Жасрай өвөө маань  “Монгол Улсын хөгжил Оюутолгойгоос хамаарах биш Монгол толгойгоос хамаарна” гэж хэлж байсан нь санаанд минь тод буулаа. Тус тайланд өнөөгийн манай нийгмийн халамжийн тогтолцооны сул талыг ч мөн оновчтой олж харсан байна гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.22 МЯГМАР № 183 (6408)

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

15 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

1 цаг 6 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 19 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

2 цаг 25 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

2 цаг 29 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

9 цаг 16 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

9 цаг 16 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

19 цаг 5 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 36 мин