Автобусны шахаа тойрсон авлигын асуудлыг дэлгэв

2020-09-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.ХҮСЛЭНТУЯА

“Автобусны шахаа тойрсон авлигын асуудал буюу Хятадын цахилгаан автобусны цаана нуугдаж буй асуудал” сэдвээр Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, монгол инженерүүдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Энэ тухай “Монгол машин байгууламж” ХХК-ийн үйлдвэрийн дарга М.Гэрэлчулуун “Бид анх “Мон-30” гэдэг том оврын цахилгаан автобусыг эх орондоо үйлдвэрлэсэн. Уг автобусны нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, холбогдох албаны хүмүүстэй оролцохдоо “Байгальд хор хөнөөлгүй, иргэд үйлчлүүлэхэд тав тухтай автобусыг хямд өртгөөр эх орондоо үйлдвэрлэсэн инженер, техникийн мэргэжилтнүүдэд баяр хүргэж, дэмжиж ажиллана” гэдгээ мэдэгдсэн. Гэтэл өнөөдөр энэ амлалт нь хэрэгжихгүй байна. БНХАУ-аас 1200 ширхэг автобусыг Хятадын Хөгжлийн банкнаас зээлээр авах гэж байна. Хэрэв уг автобусыг авах юм бол Монгол Улс нэг их наяд төгрөгийн өрөнд орно. Монголчууд дотооддоо автобус үйлдвэрлэж чадна. Үүний тод жишээ нь бид 300 тээврийн хэрэгслийг Монголд угсарч үйлдвэрлэсэн. Нийслэл хотод үйлчилж буй троллейбуснууд 100 хувь Монгол инженерүүдийн  эх орондоо угсарч үйлдвэрлэсэн автобус байгаа. Бидний үйлдвэрлэж буй автобус 194 мянган ам.долларын үнэтэй. Гэтэл Хятадаас оруулж ирэх гэж байгаа автобус нь 242553 доллар буюу манайхаас хэд дахин үнэтэй байна. Хэрэв “Монгол машин индустриал” үйлдвэр маань ажиллаж байсан бол 500 залуу ажлын байраар хангагдах байсан. Тиймээс монгол иргэдээ  ажлын байраар хангаж, инженерүүдээ ажиллах нөхцөл боломжоор хангаж өгөөч” гэв. Мөн жил бүр гаднаас оруулж ирдэг шахааны автобустай холбоотой төсөв тооцоог нарийн шалгаж, энэ хэрэгтэй холбоотой, дундаас нь мөнгө завшсан байж болзошгүй бүлэг хүмүүс буюу Улаанбаатар хотын захирагч асан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Нийслэлийн дэд бүтэц хариуцсан дэд дарга Б.Отгонсүх нарыг АТГ-т өгч шалгуулна гэдгээ мэдэгдэв.

Эх сурвалж: www.polit.mn

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

4 цаг 52 мин
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

4 цаг 55 мин
Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

4 цаг 57 мин
2035 он хүртэл мөрдөх татварын хууль хэрэгжиж эхэлнэ

Парламент өнгөрсөн онд Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн т

4 цаг 59 мин
Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

5 цаг 12 мин
Цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг cэрэмжлүүллээ

Цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг cэрэмжлүүллээ

5 цаг 16 мин
ЭХЗХ: Оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

ЭХЗХ: Оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

6 цаг 43 мин
2025 онд бүх нийтээр амрах өдрүүд

2025 онд бүх нийтээр амрах өдрүүд

9 цаг 59 мин
Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

10 цаг 4 мин
Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

10 цаг 9 мин