Улсын аварга Н.Батсуурь уучлалт гуйв

2020-09-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.ХҮСЛЭНТУЯА

Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Намсрайжавын Батсуурь сэргээш хэрэглэсэн эсэх талаар олон нийтэд эргэлзээ төрүүлээд байсан билээ. Тэгвэл залуу аварга өчигдөр “Үндэсний мэдээллийн төв”-д албан ёсны мэдээлэл хийж, допингийн шинжилгээний талаарх мэдээлэлд хариу өглөө. Тэрээр “Миний бие үндэснийхээ баяр наадамд долоон удаа шөвгөрлөө. Энэ хугацаанд 10 удаа допингийн шинжилгээ өгсөн байдаг. Энэ удаагийн шинжилгээгээр миний биеэс “Предизин” гэх допингийн С4 төрөлд багтдаг бодис илэрсэн. Би шинжилгээнийхээ хариуг хүлээн зөвшөөрч байна. Мөн Монголын ард түмнээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Гэхдээ миний бие эрүүл бөгөөд надад ийм төрлийн эм уух шаардлага байхгүй. “Предизин” гэх эм миний биеэс маш бага хэмжээгээр илэрсэн. Уг эмний талаар судлаж үзэхэд, зүрхний шигдээсний үед уудаг бөгөөд эмийн сангуудад 400 төгрөгөөр зарагддаг юм байна лээ. Би энэ эмийг уугаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.  Тиймээс надад уг эмнээс нэг ширхэгийг хольж өгсөн болов уу гэж хардаж байна. Тамирчдадаа хандаж хэлэхэд идэж уух зүйлдээ анхааралтай байгаарай. Би хэзээ ч Дархан аварга болох мөрөөдлөө 400 төгрөгний эмээр солихгүй” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

5 цаг 25 мин
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

5 цаг 29 мин
Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

5 цаг 31 мин
2035 он хүртэл мөрдөх татварын хууль хэрэгжиж эхэлнэ

Парламент өнгөрсөн онд Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн т

5 цаг 33 мин
Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

5 цаг 45 мин
Цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг cэрэмжлүүллээ

Цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг cэрэмжлүүллээ

5 цаг 50 мин
ЭХЗХ: Оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

ЭХЗХ: Оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

7 цаг 17 мин
2025 онд бүх нийтээр амрах өдрүүд

2025 онд бүх нийтээр амрах өдрүүд

10 цаг 32 мин
Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

10 цаг 37 мин
Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

10 цаг 42 мин