“Энэ оны төгсгөлд зээл олголт эргэж сэргэнэ”

2020-09-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Энэ оны эхний хагас жилийн банкны салбарын тойм, зээлийн хүү бууруулах стратеги батлагдсантай холбоотой  хэрэгжүүлэх ажил,  ногоон зээлийн санхүүжилтын талаар Монголын банкны холбооны ерөнхийлөгч Л.Амар, судлаач, эдийн засагч Г.Батзориг, Тогтвортой санхүүжилтийн холбооны гүйцэтгэх захирал Э.Номиндарь нар  мэдээлэл хийлээ.

 

МБХ-ны ерөнхийлөгч Л.Амар:  Макро болон инфляцийн төвшинд  зээлийн хүү буурах биш нэмэгдэх эрсдэл харагдаж байна

 

- “Ковид 19” цар тахлын нөлөөгөөр 2020 оны эхний хагас жилийн байдлаар банкны салбарын I улирлын зээл олголт хоёр хувиар, II улиралд 11 хувиар огцом буурчээ. Харилцах дансны үлдэгдэл мөн есөн хувиар буураад зогсохгүй, иргэдийн орлого буурсантай холбоотойгоор хадгаламж барьцаалсан зээлийн олголт гурван хувиар өслөө. Хадгаламжийн хүү 11 хувьд хүрч түүхэн доод хэмжээнд буураад байна. Харин ам.долларын хадгаламж 50 хувиар нэмэгдэж энэ нь нийт хадгаламжийн 20 хувийг эзэлж байна. Цаашид 30 хувьд хүрвэл эдийн засагт сөргөөр нөлөөлнө.  Чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж арван хүн тутмын гурав нь чанаргүй зээлтэй байна. Ялангуяа уул уурхайн салбарт чанаргүй зээл ихэнхи  хувийг эзэлж гурван хүн тутмын нэг нь тээврийн салбарт таван хүн тутмын нэг нь чанаргүйдээд байна. Он дамнасан чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх хандлагатай байна.   ХХБ өөрийн эх үүсвэрээс  500 сая ам.долларын бондын эргэн төлөлт хийсэн нь активын чанар буурахад бага зэрэг нөлөөлсөн. Улаанбаатар хотын банктай нийлсэн нь эргээд актив өсөхөд нөлөөлөөд байгаа. Зээлийн хүү бууруулах стратегийн хүрээнд 47 арга хэмжээг макро эдийн засгийн орчинд хэрэгжүүлнэ. Зээлийн хүүгийн эх үүсвэрийн зардал 62 хувьтай байна.  Үүнийг бууруулахад банкны оролцоо бага. Макро хүчин зүйлээс шалтгаална. Харин банкууд өрсөлдөөний үр дүнд үйл ажиллагааны зардлаа бууруулах боломж байна. МБХ-ны зүгээс цахимжуулах системийг ашиглан дундын дэд бүтцийг бий болгох замаар зардал бууруулах боломж бий.  Түүнчлэн бэлэн мөнгөний удирдлагын төв байгуулах ТЭЗҮ-г боловсруулж хэрэгжүүлэхэд бэлэн болсон.  Макро болон инфляцийн түвшинд ирэх жилүүдэд зээлийн хүү дөрвөн хувиар буурах биш нэмэгдэх эрсдэл харагдаж байгааг онцолмоор байна.

 

Эдийн засагч, судлаач Г.Батзориг:  Оны төгсгөлд  зээл олголт эргэж сэргэнэ 

 

- Банкуудын зээл эхний хагас жилийн байдлаар 4.6 хувьд буурч, 17.3 их наяд төгрөг болов. Голлон хэрэглээний зээл 17 хувиар буурсан нь нөлөөлсөн. Үүнд автомашин, цахилгаан барааны худалдан авах зээл буурсантай холбоотой.  Хугацаа хэтэрсэн зээл 23 хувь өсч нэг их наяд төгрөгт хүрсэн. Өөрөөр хэлбэл, иргэдийн хугацаа хэтэрсэн зээл 21 хувь, бизнесийнх 41 хувь болж өсчээ. Цаашид эдийн засгийн уналт саарч, Монголбанкны бодлогын хүүний нөлөө оны сүүлийн улиралд илүү мэдрэгдсэнээр зээлийн олголт сэргэх дүр зураг харагдаж байна. Зээлийн өсөлтийн  голлох хувийг байгууллагын зээл бүрдүүлэхээр байна. 2020 онд нийт зээл 4.6 хувиар агшсан. Валютын хадгаламж 48 хувиар өссөн ч Төвбанкны авч  хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд төгрөгийн хадгаламж өсөх хандлагатай.

 

Э.Номиндарь:  Ногоон зээлийн эрэлт хэрэгцээ их байна

 

-Барилгын эрчим хүчний хэмнэлтийн стандарт шаардлагыг хамгийн багадаа 20 хувиар хангасан амины орон сууцыг ипотекийн найман хувийн  зээлээр худалдан авах боломжийг олгож байна. Төсөлд гэр хорооллын 50 хүртэлх зээлдэгч хамрагдах боломжтой. Урьдчилгаа 30 хувийг буцалтгүй тусламжийн санхүүжилтээр нэг удаа олгох боломжтой. Энэ онд 374 тэрбум төгрөгийн ногоон зээлийг 2.1 хувийн хүүтэйгээр олгоод байгаа. Энэ чиглэлд зээл олгохоор Төрийнбанк, Голомт, Хас, Капитрон, Тээвэр хөгжлийн банк, Ариг банкууд санхүүжилтийн  эх үүсвэрээ баталгаажуулсан. Иргэдийн ногоон, эко амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд эдгээр хөрөнгө оруулалт жинтэй хөшүүргэ болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.9 ЛХАГВА № 174 (6399)

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

3 цаг 53 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 45 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

5 цаг 58 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 цаг 3 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 8 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

12 цаг 55 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

12 цаг 55 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 43 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин