П.ХҮСЛЭНТУЯА
“Тээвэрчдийн гэргий нарын холбоо”-ноос Цагаан хад-Гашуунсухайт чиглэлд тээвэрт явж буй жолооч нарын эрхийг хамгаалах, үүргээ биелүүлээгүй холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Засгийн газраас шаардаж, мэдээлэл хийлээ. Тус холбооноос Тавантолгойн уурхай болон тээвэрчдийн төлөөлөл хамтран байгуулсан тээврийн үнийг нэмэгдүүлэх тухай гэрээний биелэлт хангалтгүй байгааг эсэргүүцэж тээвэрчид болон тээврийн компаниудтай яаралтай уулзалт зохион байгуулахыг нэн түрүүнд шаардаж байгаа аж. Мөн тээвэрчдийн өвлийн бэлтгэлийг хангуулах, баригдаж эхлээд хоёр жил гацаж байгаа авто машины зогсоол, амрах байрыг ашиглалтад оруулах талаар яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм. Мөн энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар өнгөрсөн онд холбогдох сайд, аймаг, сумын Засаг дарга нарт өгсөн үүрэг даалгавраас хэрэгжээгүй хэд хэдэн асуудлыг хөндлөө. Тухайлбал, “14 мянган жолоочийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой өгсөн үүрэг, даалгаврыг тогтоосон хугацаанд нь биелүүлэхгүй бол ажлаас нь чөлөөлнө гэдгээ Ерөнхий сайд тухайн үед захирлуудад хатуу анхааруулсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч дарга албан тушаалтан хариуцлага хүлээгээгүй гэв.
Эх сурвалж: www.polit.mn