С.САРУУЛ
“Эрдэнэс таван толгой” компанийн 1072 хувьцааны ноогдол ашиг иргэдийн дансанд орж эхэллээ. Тодруулбал, 2020/08/31-ний өдрөөс өмнө үнэт цаасны дансаа нээлгэж, банкны зөв дансаа холбуулсан байсан 839525 иргэний ногдол ашгийн мөнгө өнөөдөр 2020/09/03-ний өдөр өөрийн нэр дээрх банкны дансанд нь шилжин орж байна. Үнэт цаасны дансаа нээлгэсэн ч банкны зөв дансаа холбуулаагүй бол брокерийн компанидаа хандан холбуулах, үнэт цаасны дансаа нээлгээгүй бол яаралтай нээлгэн ногдол ашгийн мөнгөө авах боломжтой. Онлайнаар үнэт цаасны данс нээлгэх боломжтой.
Эх сурвалж: www.polit.mn