Б.Мөнх-Оргил:Гарааны бизнесийг дэмжих төслийг эхлүүллээ

2020-08-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, “Хөгжлийн шийдэл” ТББ-тай гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ талаар Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргилоос тодрууллаа.

-Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл хэрэгжүүлэхээр болсон юм байна.Тэдэнд хамгийн их тулгардаг асуудал нь юу вэ?

-Гарааны бизнес эрхлэгчдэд тулгардаг хоёр асуудал байдаг. Нэгдүгээрт, бизнесийн чадвар, бизнес эрхлэх менежмент, маркетингийн чиглэлийн мэдлэг дутмаг байдаг. Хоёрдугаарт, санхүүгийн асуудал байдаг. Эдгээрийг шийдвэрлэснээр гарааны бизнесийг хөгжүүлэх боломжтой. Тиймээс “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран гарааны бизнесийг дэмжих төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж байна. Энэ хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд төсөл бичих аргачлал, санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн олон улсын банк санхүүгийн байгууллагаас татах, мөн компанийн засаглалын чиглэлээр бизнес эрхлэгчдэд сургалт, зөвлөгөө мэдээллийг өгч ажиллана. Эхний сургалтуудаа  ирэх сараас Баянхошуу дэд төв болон Улаанбаатар инновацын төвд зохион байгуулна.

-“Улаанбаатар инновацын төв” 2018 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар хэдэн гарааны компанийг хөл дээрээ зогсоход тусалсан бэ?

- “Улаанбаатар инновацын төв” 2018 онд байгуулагдсанаас хойш зөвлөхийн үйлчилгээ, интернэт, лаборатори, сургалтын танхим, уулзалтын өрөөг ашиглах зэрэг боломжийг бүрдүүлэн 43 гарааны компанийг бойжуулж 100 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон байна.  АНУ-ын “Олон улсын хөгжлийн агентлаг”-аас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлжих чадварыг сайжруулах, улмаар ажилгүйдлийг багасгахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд  өнөөдөр санамж бичиг байгууллаа. Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар нь гарааны компаниудыг дэмжих дэд бүтэц, дэлхийн стандартад нийцсэн орчин нөхцөлийг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр Улаанбаатар инновацын төв, Баянхошуу болон Сэлбэ бизнес инкубатор дэд төвүүдэд инновацын экосистемийг хөгжүүлэхээр зорьж байна.

Эх сурвалж:www.polit.mn                              

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

4 цаг 3 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 55 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 8 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 цаг 13 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 18 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

13 цаг 5 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

13 цаг 5 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 53 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин