А.Энхжин: Ипотекийн зээл төлөлтийн хугацааг сунгах эсэх тодорхойгүй байна

2020-08-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАМУУНТАМИР

Монголбанкнаас өнөөдөр санхүүгийн тогтвортой байдлын талаар мэдээлэл хийсэн.

Тэгвэл ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах эсэх тухай Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “Монголбанк, Сангийн яам, УИХ-аас баталсан хууль, холбогдох тогтоолын дагуу орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд олгосон зээлийн төлөлтийг зургаан сараар хойшлуулах шийдвэр гарсан.  Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар нийт ипотекийн 73 мянган зээлдэгчээс 38 мянга нь төлбөрийн хугацаагаа хойшлуулах хүсэлт гаргасан. Энэ хүрээнд нийт хоёр их наяд төгрөгийн зээлийн төлбөрийг зургаан сарын хугацаанд буюу аравдугаар сарын 31-нийг хүртэл хойшлуулсан. Үлдсэн зээлдэгчдийн хувьд хүүгийнх нь зөрүүг олгохоор болж байгаа.

Одоогоор бидний хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хугацаа дуусаагүй байгаа тул ипотекийн зээл төлөлтийн хугацааг дахин сунгах эсэх талаар хэлэх боломжгүй байна. Аравдугаар сарын 31-н хүртэл эдийн засгийн нөхцөл байдал ямар байх вэ, зээлдэгчдийн хувьд ямар хүндрэлүүд гарах вэ гэдгийг харгалзаж байж дараагийн шийдвэрийг гаргана" гэсэн юм.

Харин хэрэглээний зээлийн хугацааг сунгах шийдвэрийн хүрээнд 2020 оны долдугаар сарын байдлаар 75 мянган гаруй зээлдэгчийн 600 гаруй тэрбум төгрөгийн зээлийг хугацааг сунгасан байна.

Эх сурвалж: www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

4 цаг 15 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

5 цаг 6 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 19 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 цаг 25 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 29 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

13 цаг 16 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

13 цаг 16 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

23 цаг 5 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин