Элон Маскийн сансарт хөөргөсөн хиймэл дагуулууд ашгаа өгч эхэлжээ

2020-07-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

“Зууны мэдээ” сонин “Голомт Капитал” ҮЦК-тай хамтран олон улсын хөрөнгийн зах зээл дэх ханшийн мэдээлэл, гадаад зах зээлийн тойм, коронавирусын эдийн засагт үзүүлж буй нөлөө зэргээр цаг үеийн мэдээллийг цувралаар хүргэж байна.

А.МИНЖИНСОР

Гарааны бизнесээс дэлхийн технологийн магнат болтлоо хөгжиж чадсан, тэрбумтан Элон Маск хүн төрөлхтнийг Ангараг гарагт хүргэх мөрөөдөлтэй нэгэн.Түүний SpayX компани 500 саяас нэг тэрбум ам.долларын санхүүжилт авах талаар хэлэлцээрийг хийж байна. Хэрэв нэг тэрбум долларын санхүүжилт нэмж авах юм бол “SpayХ”-ын зах зээлийн үнэлгээ 44 тэрбум ам.долларт хүрэх юм. “SpayX” нэмэлт санхүүжилтийн хөрөнгөөр Starlink-ийн үйл ажиллагаа эхлүүлэх ба Starship болон “Superheavy booster” гэх дэлхийн хамгийн том сансарруу хөөргөх пуужингуудын дэлхийг тойрох туршилтуудыг хийх юм. Starlink пуужингаар дамжуулж нэг их наяд ам.долларын зах зээлд сансрын хиймэл дагуулыг сансарт байршуулах болон дэлхийд эргэн авчрах салбарруу орно хэмээн төлөвлөж байгаа гэнэ. SpayX нийт 450 хиймэл дагуул сансарт хөөргөөд байгаа ба энэ жилээс эхэлж ашигтай ажиллаж эхэлсэн юм.  

“Telsa” өрсөлдөгчөө шүүхэд дууджээ 

“Telsa” компани өөрийн өрсөлдөгч болох “Rivian” цахилгаан машин үйлдвэрлэгч компанийг нууц хулгайлсан хэргээр шүүхэд дууджээ. “Telsa”-д өмнө ажиллаж байсан дөрвөн ажилтан ажлаасаа гарч Rivian-д ажилд орохоосоо өмнө үйлдвэрлэлийн талаар нууц мэдээллүүд хулгайлсан хэмээн буруутгаад байгаа юм. “Rivian” нийт 2300 ажилтантай ба үүнээс 178 нь өмнө “Telsa”-д ажиллаж байсан. Энэхүү нууц хулгайлсан хэрэг нь анхны удаа биш ба өнгөрсөн жил “Telsa Zoox” машин үйлдвэрийн компанийг мөн адил ажилчдыг нь ажилд аван нууц хулгайлсан хэмээн Zoox-ийг шүүхэд өгсөн юм. Эцэст нь Zoox Telsa-д мөнгөн нөхөн олговор олгохоор болсон. 2017 онд Telsa мөн Aurora машин үйлдвэрийн компанийг байгуулахаар ажлаасаа гарсан ажилтнаа нууц хулгайлсан хэргээр шүүхэд дуудан мөн ялалт байгуулан нөхөн олговор авсан нь дэлхийн эдийн засагчдын анхаарлыг татаад байна.  

Бусад орныг худалдааны дайнд нэгдэхийг уриаллаа

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Лондонд төрийн айлчлал хийх үеэрээ бусад улс орнуудыг Хятадын эсрэг хийж буй худалдааны дайнд нэгдэхийг уриалжээ. Тэрээр “Ши Жинпинг дарга дэлхийд намынхаа жинхэнэ нүүр царайг харуулсан. Бид Хятад улс хэрхэн Хонгконгийн эрх чөлөөг хулгайлж нухчин дарж буйг харж байна. Бид Хятадын Коммунист нам хэрхэн хөрш улс орнуудаа дарамталж буйг харж байна. Хятад Шар Тэнгисийн өмнөд хэсгийг хэрхэн цэрэгжүүлж буйг харж байна. Дэлхийн бүх улс орон хамтарч Хятад улсыг олон улсын системийн дагуу зохистой байлгах хэрэгтэй” гэж хэлжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.29  ЛХАГВА № 144 (6369)

Munhuu
Minjinsorrr orkoo !!! Huduunii bicheechee!!! Teslaaaaa shooo. SpaceX shoooo
Gan
Orkoo naad aldaagaa yanzaldaa
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

3 цаг 51 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 42 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

5 цаг 55 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 цаг 1 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 6 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

12 цаг 53 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

12 цаг 53 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 41 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин