Зэсийн зах зээлд хомсдол үүсч, үнэ нь 7000 ам.доллар болж өснө

2020-07-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

Энэ оны долдугаар дугаар сарын эхний 20 хоногт зэсийн үнэ дунджаар 6283.61 ам.доллар байна. Зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Чили, Перу улсад халдварт өвчний тархалт нэмэгднээс нийлүүлэлт хүндэрч болзошгүй. Мөн зэсийн үнэ 6385 ам.доллар тонн болж буурсан нь АНУ болон Хятадын  улс төрийн сайнгүй харилцаа, Хятадын  хувьцааны зах зээл  таван хувиар буурсан зэрэгтэй холбоотой юм.
Зарим судлаачид зэсийн үнийн өнөөгийн өсөлтийг түр зуурынх байх магад­лалтай гэж үзэж байна. Тухайлбал, зах зээл судлаач Robin Bhar “Зэсийн үнэ өнөөгийн зах зээлийн нөхцөл байдалтай харьцуулахад хэт хөөрөгдөлтэй байгаа учир ойрын хугацаанд 6000 ам.доллар болж буурна” гэжээ. Харин суд­лаач  Benedikt  Sobotka “Зэсийн уул уурхайн салбарт нийлүүлэлтийн хүндрэлүүд гарч, зэсийн уул уурхайн төслүүдийн хэрэгжилт удааширч байгаа учир зэсийн зах зээл хомсдол үүснэ. Зэсийн үнэ ойрын гурван сард 6000 ам.доллар орчимд хэлбэлзэх боловч 2021 онд 7000 ам.доллар хүрч өснө” гэж “Fast Markets” судалгааны байгууллагад өгсөн ярилц­лагадаа дурьдсан байна.  
Судлаачид зэсийн үнийн хэтийн төлвийн талаар өөр өөр байр суурьтай байгаа ч зэс болон бусад таваарын үнэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаж буй мэдээллээс ихээхэн хамааралтай байгаа учир үнийн хэтийн төлөвийг тодорхойлоход хүндрэлтэй байна гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Экспорт, борлуулалтын хэлтсээс мэдээлжээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.28  МЯГМАР № 143 (6368) 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

4 цаг 28 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

5 цаг 19 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 32 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 цаг 38 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 42 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

13 цаг 29 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

13 цаг 29 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

23 цаг 18 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин