Ангела Меркель цар тахлаас хойш анх удаа амны хаалттай гарч ирэв

2020-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Канцлер Германии Ангела Меркель

 

© REUTERS/Fabrizio Bensch

 

Д.АРИУН

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель цар тахал эхэлснээс хойш анх удаа олон нийтийн өмнө гарахдаа амны хаалт зүүсэн  байна. Баасан гаригт болсон Бундесратын хурлын өмнө хатагтай Меркелийн хар өнгийн амны хаалт зүүж, Саксоны Ерөнхий сайд Анхальт Райнер Хазелоффтой хамт алхаж байгаа зургийг  хэвлэлүүд “Цар тахал дэгдсэнээс хойш анх удаа хамгаалалтын хэрэгсэлтэй гарч ирж байгаа” хэмээн онцолжээ.  Мөн амны хаалт дээр нь Европын холбоо болон Германы бэлгэ тэмдэг бүхий лого байгааг ч дурдахаа мартсангүй.

Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нарын даваа гаригт хийсэн хэвлэлийн хурлын  үеэр нэг сэтгүүлч цар тахал болж байхад Канцлер яагаад амны хаалт зүүхгүй байгааг асууж байсан. Тэгэхэд хатагтай Меркель хэлэхдээ, зай барих дүрэм баримталж байгаа учраас заавал ам хамраа хамгаалах шаардлагагүй гээд гэхдээ дэлгүүр явахдаа амны хаалт зүүж байгаа гэж хариулж байсан. Мөн түүнийг амны хаалт зүүснээр харах “боломж” гарна гэж байсан нь баасан гаригт биеллээ олов бололтой.

Эх сурвалж: www.polit.mn

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

15 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

21 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

25 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

7 цаг 12 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

7 цаг 12 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

17 цаг 1 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

20 цаг 32 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

23 цаг 34 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

23 цаг 46 мин