Мүн Жэ Ин хоёр орны төрийн тэргүүнүүдийг уулзахыг хүслээ

2020-07-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин арваннэгдүгээр сарын 3-нд хийхээр төлөвлөсөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Доналд Трампыг Хойд Солонгосын удирдагч Ким  Жон Унтай уулзахыг хүсч байгаагаа илэрхийлжээ. Тус улсын ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн төлөөлөгч Мүн Жэ Инийг  Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, энхтайвны үйл ажиллагааны талаар хийх хэлэлцээрийг дахин эхлүүлнэ гэж найдаж байна гэж мэдээлснийг “Ёнхап” агентлаг уламжилсан байна. Түүнээс гадна “АНУ, ерөнхийлөгч Мүн Жэ Инийн баримталж байгаа байр суурийг ойлгож байгаа. Мөн  одоо Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах зорилгоо биелүүлэхийг хичээж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй гэж Өмнөд Солонгосын нэг өндөр албан тушаалтан мэдэгджээ. Харин Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель, Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйентэй хийсэн цахим уулзалтын үеэр ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ мягмар гаригт АНУ болон хоёр Солонгосын хооронд хийх хэлэлцээрийг  хурдасгах талаар гаргасан шийдвэрээ бататгасан байна. Мөн тэрээр хоёр орон цаашаа ахих ёстой. Түүнээс биш талуудын харилцааны хүрээнд олж авсан үйл явцыг ухрааж болохгүй гэв. Гэхдээ Доналд Трамп, Ким Жон Ун нар ирээдүйд өөр уулзалт хийж чадах эсэх нь тодорхойгүй байна гэж мэдэгджээ. АНУ-ын орлогч сайд Стивен Бигун энэ долоо хоногийн эхээр энэ талаар эргэлзэж байгаагаа онцоллоо. Тэрээр “Одооноос эхлээд ерөнхийлөгчийн сонгууль болох хүртэл энэ уулзалтыг хийх боломж бараг байхгүй гэж бодож байна” гэв. Түүний хэлсэн энэ мэдэгдлийн талаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордноос Стивен Бигуныг нөхцөл байдал ямар байгаа талаар мэдэж байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.3  БААСАН № 129 (6354)

 

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

9 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

13 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

7 цаг 0 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

7 цаг 0 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

16 цаг 49 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

20 цаг 20 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

23 цаг 21 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

23 цаг 34 мин