Лавров: Европын хил оросуудад хаалттай байна

2020-07-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Д.ЭНХЭЭ

 

Коронавирусын цар тахлын тархварын өнөөгийн шатанд Европ тив оросуудад хилээ нээхийг завдахгүй байна. ОХУ – д ч мөн нисэх, төмөр замын болон авто тээврийн харилцааг сэргээх шийдвэр хараахан гараагүй байна. Энэ талаар телевизийн RT сувагтай ярилцахдаа ОХУ – ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өгүүлэв.

"Европыг одоо нээлттэй болгож байгаа хэдий ч илэрч байгаа халдварын тоог харгалзан ОХУ - ыг өнөөгийн шатанд АНУ, Бразилийн нэг адил Европ руу хаалттай орны тоонд авч үзэж байна” – хэмээн Гадаад хэргийн яамны тэргүүн онцлов. Түүний хэлснээр нисэх, төмөр замын болон авто тээврийн харилцааг сэргээх нөхцөл байдалд гадаад улс төрийн байгууллага үнэлгээ хийж байгаа бөгөөд одоогоор шийдвэр хараахан гараагүй байна. Орос хүмүүс гуравдагч улс орноор дамжин (жишээлбэл, Беларусь) гадаадад нисэх тухайд тэдний боломжийг үгүйсгэж болохгүй, гэхдээ ийм тохиолдолд хүмүүс эрүүл саруул ухаанаар болгоомжтой хандана гэдэгт найдаж байна хэмээн Лавров өгүүлэв.

Үүний хамт Гадаад хэргийн яам ердийн хуваариар ажиллаж эхэлж байгаа ажээ. Сүүлийн хоёр долоо хоногт Иран, Венесуэлийн гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф, Хорхе Арреаса нарыг Москвад хүлээн авсныг Лавров онцлов. Өөрөө тэрээр Серб, Беларусьт тус тус айлчилжээ. Өмнөх саруудад яам идэвхтэй ажиллаж, 15 удаа видео бага хурал явуулсны дотор Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Тусгаар улсууд, ШХАБ – ын улс орны гадаад хэргийн сайд нарын уулзалт, ОХУ – АСЕАН - ы уулзалт зэргийг зохион байгуулсныг тэрээр мөн онцлов.

ОХУ-ын гадаад хэргийн яамны төв аппаратын болон ОХУ – ын бүс нутаг дахь тус яамны төлөөлөгчийн газрын 40 орчим ажилтан коронавирусээр өвчилж, нэг хүн нас барсан тухай Лавров мөн ярив. Сайд өөрөө өвчлөөгүй юм байна. “Бурхан намайг одоогоор ивээсэн” – хэмээн Гадаад хэргийн яамны тэргүүн онцлов.

Түүний хэлснээр ОХУ-ын хүний сайн сайхан аж байдал, хэрэглэгчийн эрхийн талаар хяналт тавих холбооны алба болон Москвагийн эрүүл мэндийн газрын бүх зөвлөмж, түүний дотор зайнаас ажиллах зөвлөмжийг яамныхан сахин мөрдөж байгаа аж. Нийт ажиллагсдын тэн хагас орчим нь ийм горимоор ажиллаж байгаа гэнэ. Ингэхдээ дипломатуудад коронавирусын шинжилгээ байнга хийж байгаа юм байна. “Үйлчлүүлэгчдэд зориулсан хувийн хамгаалах хэрэгсэл манайд хангалттай бий. Гэхдээ асуудлыг гол төлөв утсаар шийдэхийг хичээж байгаа болохоор үйлчлүүлэгчдийн тоо цөөрсөн” – хэмээн Лавров өгүүлэв.

Цар тахлын үед олж авсан туршлагаа цаашид ч ашиглана гэдгийг тэрээр мөн онцлов. “Өмнөд Америк мэтийн алс хол оршдог, унаа хөсөг амаргүй түншүүдийн хувьд энэ ажлын зарим элементийг бид үргэлжлүүлэн ашиглана. Гадаад томилолтоо төлөвлөхөд тэдэнд чирэгдэл маш их, тухай бүр нэг талдаа арван тав – зургаан цаг нисэх шаардлага гардаг болохоор тэд гурав-дөрөв – таван улс хоорондоо холбогдох ёстой” – хэмээн тэрээр хэлэв. Онц чухал гэрээ, хэлэлцээргүй ердийн нэг албан айлчлал байдаг бол эсрэгээрээ онлайнаар огт шийдэж болохгүй асуудлууд бас гардаг. “Харилцан бие биенийхээ нүдийг дэлгэцээр биш өөд өөдөөсөө амьдаар харах хэрэг гарна. Дээд зэргийн хамгаалалттай видео бага хурлын холбоо харилцаанд ч итгэхэд бэрх зүйл бас байдаг. Үүнийг хүний ёсоор л ойлгох ёстой болдог” хэмээн ОХУ-ын гадаад хэргийн яамны тэргүүн анхаарал хандуулав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.1  ЛХАГВА № 127 (6352)

 

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

12 цаг 42 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

12 цаг 42 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

12 цаг 42 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

12 цаг 42 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

12 цаг 42 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

12 цаг 42 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

12 цаг 42 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

12 цаг 42 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

12 цаг 42 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

12 цаг 42 мин