Сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэр энэ сард ашиглалтад орно

2020-07-01
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Д.НАМУУНЦЭЦЭГ

 

Жилийн өмнө Улаанбаатар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын хоёрдугаарт жагсч байсан. Тэгвэл өнгөрсөн өвөл агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадлаа.  Засгийн газраас ‘’Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох’’ тухай тогтоол гарч, өнгөрсөн оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн юм.

Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглож, агаарын бохирдлыг бууруулах, дунд шатны шинэ стандартын сайжруулсан шахмал түлшний ‘’Таван толгой түлш’’ ХХК-ийг байгуулсан. Баруун бүсийн буюу анхны шахмал түлшний үйлдвэр амжилттай ажиллаж өнгөрсөн өвөл нийслэлчүүдийг түлшээр хангасан. Тэгвэл хоёр дахь үйлдвэрийг ирэх долдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд өчигдөр “Тавантолгой түлш” компанийн удирдлагууд үйлдвэрийн барилгын ажилтай танилцлаа. Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор, хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар болсон.

Энэхүү тогтоолын дагуу Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан,  “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон албаны хүмүүс сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг барих газрыг сонгосон байдаг. Тус үйлдвэр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Налайх дүүргийн төвөөс зүүн урагш баригдаж байна.  Одоогоор  дэд бүтцийн болон барилга хийцийн угсралт, тоног төхөөрөмжийн ажлууд хийгдэж байлаа. Техник, төхөөрөмжийн угсралтын ажил 70 хувьтай явагдаж байгаа аж.  Дотор тоног төхөөрөмж угсрах, суурилуулах ажил дуусч, гадна талын сендвичийн ажил явагдахад бэлэн болоод байна. 

Ирэх арваннэгдүгээр сард үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусна, харин эхний ээлжийг ирэх долдугаар сарын 4-нд ашиглалтад орохоор төлөвлөжээ.  Хоёр сэлгээний шугам, 100 тонны функиртэй.  12 цагаар ажиллахад ирэх есдүгээр сар хүртэл 100 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой байна.

 

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар: 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай

 

-Хэд хэдэн төрлийн дэд бүтцийн ажил хийгдэж байгаа. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил  тэгш тал дээрээс  эхэлсэн гэхэд болно.  Төмөр зам, дулаан, барилга, амралтын байр, зам талбай цогцоороо 100 хувь цоо шинээр хийгдэж байна. Мөн утаа, тоос, тортог гарахгүй бүгд далд системээр хийгдсэн. Туршилт судалгааны цехтэй, үйлдвэрийн бүтэн цогцлуур маягаар хийгдээд явж байна. Нийтдээ үйлдвэрийн зургаан шугам байрлана. Зургаан шугам жилдээ 600 мянган тонн орчим сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Савалгааны болон тээвэрлэлтийн ажлууд дэс дараатайгаар хийгдэнэ. Цаашлаад боловсруулах үйлдвэр баригдахаар төлөвлөж байна. Улаанбаатар хотын зүүн талыг түлшээр  хангана.  Дөрвөн бүсийн дүүрэг хороод нэмэгдсэн байгаа. Аж ахуй нэгжүүд ч шинээр нэмэгдэж түлшээр хангах даалгавартайгаар ажиллаж байна. 

 

Зүүн бүсийн үйлдвэрийн ерөнхий инженер М.Жавхлан:  МСҮТ-тэй хамтран үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэж байна

 

-Үйлдвэр үндсэн  А,Б гэсэн хоёр блоктой. Тус бүр 90 тоннын хүчин чадалтай. Технологийн хувьд хуучин цардуул ашиглан уураар боловсруулаад  бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Гурав дахь блок буюу туршилт судалгааны  үйлдвэр маань 30 тонн цагийн хүчин чадалтай. Энэ үйлдвэр  хамгийн түрүүнд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Үндсэндээ үйлвэр нийт таван блокоос бүрдэнэ. Шахмал түлшний үйлдвэр гурав, коксын үйлдвэр, нүүрс угаах гэсэн таван блок үйлдвэртэй. Налайх дүүрэг болон Төв аймгийн Зуунмодын МСҮТ-тэй хамтран үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэж байгаа.  Урьдчилсан байдлаар ажилчдынхаа судалгааг хийж байна. Нийтдээ 800-1000 орчим ажилчдын орон тоо зөвхөн үйлдвэрт харагдаж байгаа. Мөн  борлуулах цэг байгуулж, туслан гүйцэтгэх гэрээт компаниудаа оруулж ирвэл 2000 давсан ажлын байргарч ирнэ. 630 мянган тонн нүүрсний хотын талбай бэлдсэн. 2020 оны хувьд автомашинаар нүүрсээ татна.Зүүнбаян Тавантолгойн төмөр зам ашиглалтад орохоор Тавантолгойгоос сайжруулсан шахмал түлшнийхээ түүхий эд боблох медлингээ төмөр замаар зөөвөрлөнө. Ингэснээр үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж түлшний хэрэглээгээ 100 хувь хангаж чаддаг болно.

Налайх дүүргийн агаарын бохирдол 50-70 хүртэл хувь, Улаанбаатар хотынх 70-80  хүртэл хувиар буурах боломжтой болно гэж  “Тавантолгой” түлш компанийн мэргэжилтнүүд хэлж байна.

Жилд 600 мянган тонн хүчин чадалтай үйлвэрийн ТЭЗҮ-г “Таван толгой түлш ХХК-ийн захиалгаар Эрчим хүчний Эдийн засгийн хүрээлэн ТӨҮГ хийж гүйцэтгэсэн байна. Цахилгаан хангамжийн эх үүсвэр 110кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК хийсэн. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт анхны сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулж нийслэлийн гэр хорооллын иргэдийг түлшээр хангаж ажилласан туршлагадаа үндэслэн зүүн бүсийн хоёр дахь үйлдвэрийг байгуулахад бүхий л талаар сайжруулалт хийсэн.  Мөн эрдэмтдийн зөвлөх баг түлшний чанарыг сайжруулах, хорт хийн ялгарлыг бууруулах, олон улсын стандартад хүргэх талаар нарийн судалгаа шинжилгээнүүдийг хийсэн бөгөөд үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.1  ЛХАГВА № 127 (6352)

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

1 цаг 19 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

2 цаг 18 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

2 цаг 50 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

3 цаг 11 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

3 цаг 59 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

6 цаг 45 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

7 цаг 41 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

9 цаг 48 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин