Олон компани фэйсбүүкт зар сурталчилгаагаа тавихгүй гэжээ

2020-06-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

“Фэйсбүүк” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг цахим хуудаст нь зар сурталчилгааны олон том компани сурталчилгаагаа тавихаа хойшлуулна гэж мэдэгдсэний дараа долоон сая гаруй ам. доллар алдсан байна. Технологийн компаниудын зүгээс түүнийг платформдоо арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан  контентыг удирдаж байгаа талаар шүүмжилсэн гэж “Блүүмберг мэдээлжээ. Тиймээс “Фэйсбүүк” компанийн хувьцааны үнэ өнгөрсөн баасан гаригт 8.3  болж буурсан. Мөн  “Юнилевер” компани нийтийн цахим хуудасны платформыг эсэргүүцсэн арга хэмжээнд нэгдсэнээр   компанийн зах зээл дээрх үнэ 56 сая ам.доллар болж доошилсон гэж бичсэн байна. Ингэснээр тэрээр  82 тэрбумын хөрөнгөтэйгөөр тэрбумтнуудын IV байрт “Амазон” компанийн  эзэн Жефф Безос, “Майкрософт” компанийн эзэн Билл Гейтс нарын дараа оржээ. Веризон”,“Юнивелер” болон “Хонда” компани өнгөрсөн долоо хоногтт иргэний эрхийг хамгаалдаг бүлгэмүүдээс зохион байгуулсан хоригт нэгдэж фэйсбүүкээс зар сурталчилгаагаа татаж авна гэж мэдэгджээ. Тэд энэ кампанит ажлыг нь дэмжиж байгаа компаниудыг зар сурталчилгаагаа татах ялангуяа, фэйсбүүкээс татахыг хүсчээ. Учир нь энэ компани нь цагаан арьстнуудыг дэмжиж, үзэн ядалт агуулсан суртал ухуулгыг зогсоох хангалттай арга хэмжээ авдаггүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.  “Фэйсбүүк” компанийн цахим хуудаст зар сурталчилгаагаа энэ жил дуустал нийтлэхгүй гэж “Юнилевер” компани мэдэгдсэний дараа “Кока кола” компани стратегиа тодорхойлох хүртэл  30 хоногийн турш энэ нийтийн цахим сүлжээнд зар сурталчилгаагаа оруулахаа зогсооно гэв. Харин “Фэйсбүүк” компани энэ шүүмжлэлийн хариуд өнгөрсөн баасан гаригт  тус компанийн бодлогыг зөрчиж байгаа сэтгүүл зүйн сонирхол агуулсан гэж үзэж байгаа нийтлэлийг нэрлэнэ гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.29  ДАВАА № 125 (6350)

 

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

51 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

57 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

1 цаг 1 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

7 цаг 48 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

7 цаг 48 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

17 цаг 37 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

21 цаг 8 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Өчигдөр 13 цаг 26 мин