Буриадын тосгонд бөөгийн зан үйлийн дараа халдвар гарч, хорио тогтоов

2020-06-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Д.БАЯР

ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсын Тункин дүүргийн Шулут тосгонд коронавирусын халдвар гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тус бүс нутагт олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байгаа. Гэтэл 30 гаруй хүн оролцсон бөө мөргөлийн зан үйл болсон бөгөөд үүний дараа тосгоны 23 иргэн COVID-19-ын халдвар авсан байна. Энэ талаар бүгд найрамдах улсын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллагаас бямба гаригт хэвлэлийнхэнд мэдээлсэн байна.  “Зургадугаар сарын 9-10-нд Шулут тосгонд болсон бөөгийн зан үйлд 31  хүн оролцсон, тэдэнтэй ойрын хамаарал бүхий 20 гаруй байгаа. Зургадугаар сарын 24-нд Торы болон Шулут тосгонд COVID-19-ын 23 тохиолдол бүртгэгдсэн. Тункин дүүргийн шуурхай удирдлагын төвийн шийдвэрээр Шулут тосгонд хөл хорио тогтоосон” гэж албаны мэдээлэлд тэмдэглэжээ.

Халдвар авсан дөрвөн хүн бүгд найрамдах улсын халдвартын эмнэлэгт эмчлүүлж байна. Мэргэжилтнүүд халдварын хүрээг тодорхойлж, ариутгал хийж, хамаарал бүхий хүмүүсийг хяналтад авчээ.

Буриад эрх баригчид тавдугаар сарын сүүлчээр коронавирусын халдварын улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмүүдийг сулруулж эхэлсэн. Ингэснээр жуулчны бааз, нийтийн хоолны газрууд, худалдааны төвүүд ажиллаж, цэцэрлэгт хүрээлэнгүүд нээгдсэн. Гэхдээ амны хаалт заавал зүүх ёстойгоос гадна олон хүн оролцсон арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон хэвээр байгаа юм.

Зургадугаар сарын 27-ны байдлаар Буриадад COVID-19-ын халдвар авсан хүний тоо 2857 байгаагийн 1581 нь Улаан-Үд хотноо бүртгэгджээ. Бүгд найрамдах улсын хэмжээгээр 1929 хүн эдгэрсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

1 цаг 3 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

1 цаг 7 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

7 цаг 54 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

7 цаг 54 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

17 цаг 43 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

21 цаг 14 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Өчигдөр 13 цаг 26 мин