Польшид Ерөнхийлөгчийн сонгууль болж байна

2020-06-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Фото: Оксана БРОВАЧ

Д.БАЯР

Польш улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар ням гаригийн 7 цагт эхэлжээ. Тус улсын хэмжээнд санал хураалтын 27 мянган байр ажиллаж байна. 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 11 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд тэдгээрийн дотор одоогийн Ерөнхийлөгч Анжей Дуда багтаж байна.  

Польшид сонгуулийн санал хураалтад оролцох сонгогчийн тоо нь 30 сая орчим бөгөөд тэдгээрээс 387 мянга нь гадаадад амьдарч байгаа гэсэн тоог баримтыг ТАСС агентлаг мэдээндээ дурдсан байна.

Цар тахлаас шалтгаалан Польшийн сонгуулийн санал хураалтад шинэ хэлбэрүүд орж ирж байгаа юм. Сонгогч санал авах байранд биечлэн очиж саналаа өгөхөөс гадна зайнаас, шуудангаар саналаа өгөх аргыг ч  сонгож болох юм байна. Түүнчлэн санал хураалтын үеэр сонгуулийн комиссын гишүүд болон саналаа өгч байгаа иргэдийн хооронд зай барих дүрмийг нарийн баримталж, амны хаалт зүүж  бээлий өмсөж байна. Мөн санал хураах байруудад гар ариутгагч байрлуулж, саналаа өгөхийн өмнө болон дараа гараа ариутгахыг зөвлөж байгаа аж.

Польш улсын Ерөнхийлөгчийн сонгууль тавдугаар сард болохоор товлогдсон байсан боловч цар тахлын дэгдэлт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотогоор санал хураалт болохоос дөрөв хоногийн өмнө хойшлуулахаар шийдвэрлэсэн билээ.

Эх сурвалж: www.polit.mn

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

51 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

57 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

1 цаг 1 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

7 цаг 48 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

7 цаг 48 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

17 цаг 37 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

21 цаг 8 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Өчигдөр 13 цаг 26 мин