Дэлхийн II дайнаас хойших гүн хямралтай нүүр тулна гэв

2020-06-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТӨГС

 

Дэлхийн банкнаас өнгөрсөн долоо хоногт дэлхийн эдийн засаг 2020 онд 5.2 хувиар агших, 2021 онд 4.2 хувиар өсөх төсөөллийг зарлалаа гэж Монголбанкнаас долоо хоног бүр эрхлэн гаргадаг гадаад зах зээлийн тоймд онцолжээ.

“Ковид-19”-өөс шалтгаалан хөгжилтэй орнуудын эдийн засаг Дэлхийн II дайнаас хойших хамгийн гүн хямралтай нүүр тулах хүлээлттэй байгаа бол хөгжиж буй орнуудын эдийн засаг сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаагаа агшихаар байгааг онцолсон байна. Мөн хөгжиж буй орнуудын 70-100 орчим сая хүн нэн ядууралд өртөж, дэлхийн нэг хүнд ногдох орлогын хэмжээ 3.6 хувиар буурна гэж тооцоолжээ. Дэлхийн улс орнуудын 90 хувь орчимд нэг хүнд ногдох ДНБ буурах төсөөлөлтэй байгаа бөгөөд энэ нь 1870 оноос хойш хамгийн өргөн хүрээг хамарсан эдийн засгийн уналтыг бий болгохоор байна. Хэрэв сөрөг нөхцөл байдал үргэлжилбэл эдийн засгийн төлөв суурь төсөөллөөс муудаж, дэлхийн эдийн засаг 2020 онд найм хүртэлx хувиар, хөгжиж буй орнуудын эдийн засаг тав хүртэлx хувиар агшиж болзошгүйг анхаарууллаа.

Цар тахал дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэд хэрхэн нөлөөлж байгааг тоймлолоо. Газрын тосны үйлдвэрлэлийн гарцаа танах ОПЕК-ийн Өргөтгөсөн бүлгийн хэлцэл болон зарим улсад хориг арга хэмжээг аажмаар сулруулж, газрын тосны эрэлт буцаж сэргэсэнтэй зэрэгцэн сүүлийн нэг сард газрын тосны үнэ өсөж 42 ам.долларт хүрсэн. Гэвч энэ сарын 11-ний өдрийн арилжаагаар газрын тосны үнэ найман хувиар огцом суларч 38.3 ам.долларт хүрсэн нь тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байна.

Хятад улсад шинэ коронавирусын тархалтыг намжиж, эдийн засаг нь идэвхжиж, дэлхийн зэсийн эрэлтийн тал хувийг дангаар бүрдүүлдэг БНХАУ-ын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээж, тус улсын зэсийн импорт огцом өссөнтэй холбоотойгоор сүүлийн хоёр сарын хугацаанд зэсийн үнэ аажмаар буцаж сэргэн 5.900 ам.долларын түвшинг давлаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийг давсан үзүүлэлт юм. Зэсийн гол нийлүүлэгч Перу, Чили зэрэг улсуудад коронавирусын тархалт эрчимтэй нэмэгдэж буй нь зэсийн үнэ эргэж өсөхөд нөлөө үзүүлж байна.

Харин Бразил, Энэтхэг улсад халдвар эрчимтэй тархсантай зэрэгцэн төмрийн хүдрийн нийлүүлэлтэд тасалдсанаар төмрийн хүдрийн үнэ огцом өсөж 103 ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард харьцангуй тогтвортой 80-84 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан бол гол нийлүүлэгч улсуудад шинэ коронавирусын халдвар хурдтай тархаж буйтай холбоотойгоор нийлүүлэлт тасалдаж байна. Нөгөө талд, Хятад улсад гангийн үйлдвэрлэл сэргэж, төмрийн хүдрийн эрэлт их байгаа нь үнэ өсөхөд нөлөөлсөн гэж үзжээ.

 Түүнчлэн дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал, эрсдэл өндөр байгаа тул алтны ханш 1700-1750 ам.долларын түвшинд хэвээр хадгалагдаж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн дэлхийн улс орнуудад ээлжлэн вирусын тархалт эрчимтэй нэмэгдсэн, АНУ болон Хятад улсуудын харилцаа таагүй байгаа зэргээс үүдэн глобал зах зээлд тодорхой бус байдлыг ихэсгэж алтны ханш өсч 1700-1750 ам.долларт хүрсэн юм. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар буюу 400 гаруй ам.доллараар өндөр үзүүлэлт болоод байгаа билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.23  МЯГМАР № 122 (6347)

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

4 цаг 6 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 57 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 10 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 цаг 16 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 20 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

13 цаг 7 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

13 цаг 7 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 56 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин