“Таван толгой” компани 2020 оныг утаагүй анхны өвөл болгоно

2020-06-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.НОМИН

 

“Тавантолгой түлш” компани өнгөрсөн өвөл гарсан алдаа дутагдалд дүн шинжилгээ хийж ирэх өвөл үйлдвэрийн гэмтэлгүй ажиллах зорилго тавин засварын ажлуудыг эрчимжүүлээд байна.

Тухайлбал, үйлдвэр тус бүрт 25 кг-аар савладаг автомат машиныг суурилуулж байгаа юм. Ингэснээр хүний оролцоо буурч, ажлын бүтээмж эрс нэмэгдэх сайн талтай юм. Мөн үйлдвэрлэлийн ачаалал буурсантай холбогдуулан урсгал засвар болон их засварын ажлыг эхлүүлээд байна. Засвар ажлын хүрээнд үйлдвэрийн орчны тоосжилтыг бууруулах, байгаль орчин, ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр дорвитой ажлуудыг хийж хэрэгжлүүлнэ.

Шахмал түлшний түүхий эд болох миддлингийг бутлах явцад их хэмжээний тоос агаарт дэгдэж ойр орчимд бохирдол үүсгэдэг. Үүнийг шийдвэрлэх зорилгоор үйлдвэр тус бүрт ажиллаж байсан бутлууруудыг битүү байртай болгох, цаашлаад бутлуурын нэгдсэн системтэй болгох ажлыг эхлүүлжээ.

Тэрчлэн дамжлагын шугамаас их хэмжээний тоосжилт үйлдвэрийн орчинд гардаг байсан бол үүнийг битүүмжлэлтэйболгох ажлыг хийж байна. Ингэснээр үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө багасах юм.

Мөн үйлдвэрийн орчны тоосжилтыг бууруулах зорилгоор үйлдвэрийн барилгуудад салхивч, гэгээвчүүдийг нэмэгдүүлж, үйлдвэрийн шалыг тогтмол хугацаанд цэвэрлэж, угаадаг байх системийг хийхээр төлөвлөжээ.

Нийслэлийн айл өрхүүдийн ирэх өвлийн хэрэгцээг хангах зорилгоор сайжруулсан шахмал түлшний нөөцлөлтийн ажлыг эхлүүлжээ.

Нийслэлийн хэмжээнд 52 саравч, 1000 тоннын багтаамжтай дөрвөн агуулахад нөөцлөөд байгаа юм. Тэрчлэн аж ахуйн нэгжүүдийн ирэх өвлийн хэрэглээний түлшийг одооноос эхлэн түгээж, худалдан борлуулж байна.

Дашрамд дурьдахад, одоогоос яг нэг жилийн өмнө бид 1.2 сая тонн түүхий нүүрсийг 600 000 тонн өндөр илчлэгтэй шахмал түлшээр сольсон. Мэргэжлийн байгууллагууд хэмжилт хийгээд хотын утаа 50 хувь буурсан гэсэн дүгнэлт гаргасан билээ. Дарга нарын яриа ч өөрчлөгдөж, Орчны бохирдлын үндэсний хорооны ажлын албаны одоогийн дарга нь “2019 оныг утаатай сүүлчийн өвөл, 2020 оныг утаагүй анхны өвөл болгоно” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.23  МЯГМАР № 122 (6347)

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

3 цаг 58 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 50 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 3 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 цаг 8 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 13 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

13 цаг 0 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

13 цаг 0 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 48 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин