Энэтхэг: Мөргөлдөөн гарвал бэлэн гэв

2020-06-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Энэтхэгийн зэвсэгт хүчин энэ сарын 15-нд БНХАУ-тай газар нутгийн маргаантай байгаа Гималайн уулсын бүс нутаг, Ладах муж руу агаар болон газар ангиллын Хеллфайр пуужинтай “Апаче” нисдэг тэрэгнүүдийг авчирсан гэж “The Times of India” сонинд нэрээ нууцалсан цэргийн эх сурвалжийн мэдэгдсэнийг мэдээлжээ. Мөн энэ сарын 15-нд хоёр орны цэргүүд мөргөлдсөн энэ газарт  “СУ-30 МКИ”, ”МИГ-29” болон “Ягуар” сөнөөгч онгоцыг илгээсэн байна. Нэрээ нууцалсан эх сурвалж “ БНХАУ манай хилийг зөрчиж санаатай хийсэн дайралтынхаа үеэр 20 энэтхэг цэргийг хөнөөсөн” гэж хэлснийг сонинд эш татан дурджээ. Түүнээс гадна энэтхэг цэргүүд ямар нэгэн мөргөлдөөн гарахад бэлэн байна. Тэд бүх шаардлагатай арга хэмжээг авсан гэв. Харин Энэтхэг болон БНХАУ нь энэ сарын 15-нд хоёр орны цэргүүдийн хооронд болсон мөргөлдөөнд харилцан өдөөсөн гэж нэг нэгнээ буруутгаж байгаа юм. Гэхдээ талууд албан ёсоор мөргөлдөөнийг гадаад харилцааны шугамаар тайван замаар шийдвэрлэнэ гэж мэдэгджээ. Нөгөө талаар Энэтхэгийн  ерөнхий сайд Наренда Моди өнгөрсөн бямба гаригт хилийн энэ бүс нутагт  эх орныхоо ямх газрыг хэнд ч харуулахгүйн тулд шаардлагатай зөв арга хэмжээг чөлөөтэй хэрэгжүүлэхийг зэвсэгт хүчинд  тушаасан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.22  ДАВАА № 121 (6346)

 

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

35 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

40 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

45 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

7 цаг 32 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

7 цаг 32 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

17 цаг 20 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

20 цаг 52 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

23 цаг 53 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Өчигдөр 13 цаг 26 мин