НҮБ-ын ээлжит чуулганы даргаар Туркийн Болкан Бозкир сонгогдлоо

2020-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

 НҮБ-ын гишүүн орнууд уржигдар  Туркийн улстөрч  Болкан Бозкирийг Ерөнхий чуулганы шинэ даргаар сонгосон гэж тус байгууллагаас мэдээлжээ. Ингэснээр тэрээр есдүгээр сард болох 75 дахь удаагийн ээлжит чуулган эхлэхээс өмнө  Нигерийн иргэн Тиджани  Мухаммад Бандегаас шинэ албан тушаалаа хүлээн авч үүрэгт ажилдаа орох юм байна. Тус байгууллагын 74 дэх чуулганы дарга Тиджани Мухаммад  Банде “Ноён Болкан Бозкир олон санал авснаар 75 дахь удаагийн чуулганы даргаар сонгогдсон” гэж мэдэгджээ. Мөн Энэтхэг, Ирланд, Мексик, Норвеги улс 3/2 хувийн саналаар  НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн байнгын бус гишүүн орноор хоёр жилээр сонгогдсон энэ орнууд ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нд ажиллаж эхлэх аж. Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард “Энэ зөвлөлийн байнгын гишүүн бус орноор сонгогдсон нь манай орны хувьд их том хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг” гэж твиттертээ жиргэжээ.  Мексик нь аюулгүй зөвлөлийн  гишүүнээр элсэхийн тулд 192 саналаас 187-г  авснаар жилийн турш  эх орноо болон Сан Винсент, Гренадин улсыг төлөөлөх аж.  Харин Европын хоёр орон болох Норвеги, Ирландын хувьд 130.128 санал авсан байна. Канадын хувьд 108 санал авснаар аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр сонгогдож чадаагүй байна. Мөн 184 саналаар НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн  гишүүн болсон эх орноороо бахархаж байна. Энэ байгууллагын гишүүн орноор  сонгосон бүх оронд талархаж байна” гэж  Энэтхэгийн  дэд сайд твиттертээ жиргэжээ.  Ингэснээр Энэтхэг улс  Африк, Ази, Номхон далайн бүс нутгийг төлөөлөх орны нэг болж байна. Харин эхний санал хураалтад оролцсон Африкийн хоёр орны нэг нь ч гишүүнээр сонгогдоход шаардлагатай 128 саналыг авч чадаагүй аж. Тодруулбал,  аюулгүй байдлын зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдохоор нэрээ дэвшүүлсэн Кени улс 113 санал авснаар 78 санал авсан Жибути улсын өмнө орсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.19  БААСАН № 120 (6345)

 

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

43 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

48 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

53 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

7 цаг 40 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

7 цаг 40 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

17 цаг 28 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

21 цаг 0 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Өчигдөр 13 цаг 26 мин