Шатахуун ачсан Ираны усан онгоцууд Венесуэлд ирж эхэллээ

2020-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

Венесуэлийн  Эдийн засгийн дэд сайд Тарек Эль Айсами “Өнгөрсөн бямба гаригт манай орны усан хилд Венесуэлийн түлшний хэрэгцээг хангах шатахуун ачсан Ираны газрын тос тээвэрлэсэн таван хөлөг онгоцны эхнийх нь ирсэн” гэж мэдээлжээ. Тэрээр “ Энэ усан онгоцнууд манай орны эдийн засгийн онцгой бүсэд зангуугаа хаясан” гэж твиттертээ жиргэсэн байна.  Каракаст Ираны газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцуудыг саатуулахын тулд АНУ зэвсэгт хүчнээ ашиглана гэж заналхийлсний дараа газрын тос тээвэрлэгч “Фортуне” хөлөг онгоцыг Венесуэлийн усан замын хүчний онгоцнууд, нисдэг тэрэгнүүд хамгаалан ирсэн байна. Венесуэл дэх Ираны Элчин сайдын яамнаас “Өнөөдөр урьд өмнөхөөсөө  ч илүү хоёр орны нөхөрлөл, ах дүү орны харилцаа хүчтэй, гүн болж бэхэжлээ. Эхний газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц ирэв. Хамгаалж ирсэн Венесуэлийн усан флотынхонд талархаж байна” гэж онцолжээ. Энэ түлш шатахуун ачсан хөлөг онгоц нь Тобаго болон Тринидадын хойд хэсгээр дайран гарсны дараа Каракасын цагаар 19:40 цагт Венесуэлд ирсэн гэж дагалдаж ирсэн “Рефинитив Эйкон” хөлөг онгоцноос мэдэгдсэнийг “Ройтерс” мэдээлэв. Мөн бусад “Форест”, “Петуниа”, Фахон”, “Клавел” гэсэн дөрвөн хөлөг онгоцыг ойрын өдрүүдэд Венесуэлд ирнэ гэж хүлээж байгаа аж. Энэ таван хөлөг онгоцонд нийт 1.53  сая баррель шатахуун, алкил  ачжээ.

 Эх сурвалж: www.polit.mn

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

18 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

24 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

28 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

7 цаг 15 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

7 цаг 15 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

17 цаг 4 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

20 цаг 35 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

23 цаг 36 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

23 цаг 49 мин