Алан хядагч бүлэглэлийн шинэ тэргүүнийг баривчилжээ

2020-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Иракийн Үндэсний тагнуулын албанаас өнгөрсөн жил устгасан  Исламын улс алан хядагч бүлэглэлийн тэргүүн Абу Бакр Багдадийн оронд шинэ  тэргүүн болох боломжтой хүмүүсийн нэг  Абдуллах Кардашийг  баривчилсан гэж  “ИНА” агентлагаас мэдээлжээ.  Түүнээс гадна түүнийг нэрээ нууцалсан алан хядагчдын нэг болохыг онцолсон байна. Хэвлэлийнхэн Кардашийг энэ алан хядах бүлэглэлийн шинэ тэргүүн гэж нэрлэсэн аж. “The Guardian” сонинд  Иракийн иргэн Амир Мохаммед Абдул Рахман аль Мамли аль Сальби, Исламын  алан хядагч бүлэглэлийг байгуулсан хүмүүсийн нэг гэж бичжээ. Мөн Иракийн тагнуулын албаны төлөөлөгчдөөс сонинд өгсөн мэдээллээр түүнийг  өмнөх тэргүүн Абу Бакр Багдадийг устгаснаас хэдэн цагийн дараа энэ алан хядагч бүлэглэлийн тэргүүнээр сонгосон байна. Түүнээс гадна  Багдадийг устгахаас өмнө АНУ-ын Төрийн департаментаас  Амирийг Исламын улс алан хядагч бүлэглэлийн тэргүүний байр суурийг эзлэх боломжтой нэгэн гэж мэдээлж байжээ. Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн жилийн аравдугаар сард  Сирийн захиргаанд байгаа Идлиб мужид АНУ-ын тусгай хүчний явуулсан ажиллагааны үеэр Багдадийг устгасан гэж мэдэгдсэн байна. Тэрээр алан хядагч бүлэглэлийн удирдагч асан Багдадийг устгахад ОХУ, Турк, Сири, Ирак улс тусалсанд талархсан аж. Исламынхантай  холбоотой нэг цахим хуудаст  алан хядагч энэ бүлэглэл удирдагчаа нас барсан гэж мэдэгдсэнийг бичжээ. Иракийн аюулгүй албаны хэвлэлийн албанаас Кардашийг Иракийн цэргийнхэн рүү халдахад ашигласан химийн зэвсгийг үйлдвэрлэх ажлыг хариуцаж байсан гэж мэдээлсэн байна. Түүнчлэн Исламын улс алан хядагч бүлэглэл болон бусад алан хядагч бүлэглэлийн хооронд хэлэлцээр хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.22  БААСАН № 101 (6326)

 

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

саяхан
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

10 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

6 цаг 57 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

6 цаг 57 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

16 цаг 46 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

20 цаг 17 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

23 цаг 19 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

23 цаг 31 мин