АНУ-д зах зээл сэргэж газрын тосны үнэ тогтворжжээ

2020-05-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

“Зууны мэдээ” сонин “Голомт Капитал” ҮЦК-тай хамтран олон улсын хөрөнгийн зах зээл дэх ханшийн мэдээлэл, гадаад зах зээлийн тойм, коронавирусын эдийн засагч үзүүлж буй нөлөө зэргээр цаг үеийн мэдээллийг цувралаар хүргэж байна .

АНУ-ын хөрөнгийн зах зээл хоёр дахь өдрөө өслөө

АНУ-ын мужууд хөл хориог шат дараалан бууруулж, бизнесийн үйл ажиллагаагээ эхлүүлж байна. Тухайлбал, Калифорниа мужийн хөл хориог цуцлах дэлгэрэнгүй төлөвлөгөө ёсоор бол энэ баасан гарагаас бэлэн хувцас, ном, спорт бараа, цэцгийн дэлгүүрүүд захиалсан барааг олгох хэлбэрээр үйл ажиллагаагаа эхлүүлэх юм байна. Харин бусад мужуудын хувьд бизнесийн үйл ажиллагааг хэрхэн эхлүүлэх төлөвлөгөөг боловсруулж байгаа юм байна.

Энэхүү мэдээлэл нь хөрөнгийн зах зээлд хоёр өдөр үргэлжилсэн өсөлтийг авчирлаа.

Америкийн кофе шопуудын 85 хувь нь үйл ажиллагаагаа эхлэхээр болсон нь Starbucks (NASDAQ:SBUX) компанийн хувьцааг 1.01 ам доллар буюу 1.4 хувиар өсөж 72.90 ам.доллар дээр хаагдлаа.

Мөн улирлын тайлангаа олон нийтэд зарласан онлайн тавилгын дэлгүүр болох Wayfair (NYSE:W) компанийн хувьцаа 31.77 ам.доллар буюу 24 хувь өсч 165.88 ам.доллар, боловсролын технологийн Chegg (NYSE:CHGG) компанийн хувьцаа 14.13 ам.доллар буюу 32 хувь өсч 57.92 ам.долларт хүрлээ. Учир нь иргэд хөл хорионы үед иргэд онлайн дэлгүүрээр үйлчлүүлж, онлайнаар суралцах болсон дээрх компаниудын орлогыг өсгөсөн байна.

Харин дэлхийн бусад хэсэгт Герман болон Францын компаниудын хувьцаа  манлайлж pan-continental Stoxx Europe 600 индекс 2.1 хувь өссөн бол Азид Хонг-Конгийн Hang Seng индекс 1.1 хувийн өсөлттэй хаагдсан байна. Харин Хятад Японы биржүүд амралттай байна.

 

 Нийлүүлэлт хэт ихсэх вий гэсэн айдас газрын тосны ханшийг татлаа

Лхагва гарагийн өглөө Азид газрын тосны ханш унаснаар өнгөрсөн хоногуудад өссөн зарим өсөлт уналаа. Тодруулбал, Brent түүхий нефтийн фьючерс 0.16 хувь өсч 31.02 ам.доллар хүрсэн бол WTI фьючерс 0.33 хувь унаж 24.48 ам.доллар болжээ.

Америкийн Нефтийн Институт (API) 5 сарын 1 хүртэл тус улсын нефтийн нөөц 8.12 сая баррелиар нэмэгдсэн гэж таамаглал гаргаснаар, өчигдөр  WTI фьючерс 20.45 хувь, харин Brent түүхий нефтийн фьючерс 13.86 хувь өссөн байна. Харин API-ийн тооцоогоор АНУ-ын нефтийн нөөц хамгийн дээд тал нь 9.987 сая баррелиар өснө гэж мэдэгджээ.  Мөн АНУ-ын ерөнхийлөгч Трамп мягмар гарагт “Эрэлт сэргэж байгаа болохоор газрын тосны ханш сайхан өсч байна” гэж жиргэсэн байна. Гэвч хөрөнгө оруулагчид ОПЕК+-ийн орнууд бүтээгдэхүүний гарцаа бууруулж, зарим оронд хөл хорио цуцлагдсанаар эрэлт бага зэрэг сэргэсэн ч нефтийн нийлүүлэлт хэт ихсэх аюулыг тойрч чадахгүй гэж болгоомжилж байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.7  ПҮРЭВ № 90 (6315)

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 11 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

7 цаг 2 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 15 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 21 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 25 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 12 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 12 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин