Түлшний хомсдолоос сэргийлж хувьцаа авч эхлэв

2020-05-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

“Зууны мэдээ” сонин “Голомт Капитал” ҮЦК-тай хамтран олон улсын хөрөнгийн зах зээл дэх ханшийн мэдээлэл, гадаад зах зээлийн тойм, коронавирусын эдийн засагт үзүүлж буй нөлөө зэргээр цаг үеийн мэдээллийг цувралаар хүргэж байна .

 

Байгалийн хийн ханш өссөөр...

 

Долоо хоногийн өмнө түлш болон түүнтэй холбоотой компаниудаас зайлсхийж байсан хөрөнгө оруулагчид ханш нь унасан, хямралд орсон үйлдвэрлэгчдийн хувьцааг тэр ч бүү хэл бондыг нь авч эхэллээ.

Гол шалтгаан нь коронавирусын улмаас түүхий нефтийн ханш түүхэн доод цэгтээ хүрсэн тул үйлдвэрлэгчдийг цооногоо уралдан хаахад хүргэсэн явдал юм. Ингэснээр нефтийн хамт байгалийн хийн үйлдвэрлэл бас хаагдах учраас хомсдол үүсч ханш нь өснө гэж тооцоолж байна.

Өнгөрсөн сард нефтийн ханш 0-ээс доош ороход байгалийн хийн ханш 9.75 хувь өсч жилийн хугацаанд анх удаа өндөр өсөлттэй байсан юм. Харин энэ үеэр байгалийн хий биш нүүрсний эрэлт навс унасан билээ. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн удирдах газрын мэдээгээр тус улсын эрчим хүчний хэрэглээнд нүүрсний эзлэх хувь өнгөрсөн жилийнхээс гуравны нэгээр буурсан гэж тусгасан байна.

 

Хонгконгийн хөрөнгийн бирж боломжоор дүүрэн байна

 

Хонгконгийн хөрөнгө оруулагчид тавдугаар сарыг алдагдалтай эхлүүлж байгаа нь саяхан дэлхийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 14 их наяд ам.доллараар өсгөсөн тэрхүү найдлага нуран унаж байгаатай холбоотой бололтой.

Хонгконгийн хөрөнгийн бирж лхагва гаригаас хойш олон нийтийн амралттай байсан бөгөөд энэ хооронд АНУ болон Хятадын  хооронд коронавирусын гарал үүсэлтэй холбоотой үл ойлголцол хүчээ авснаар дэлхийн зах зээлийн сэргэлт эрчээ алдлаа.

Тодруулбал, “S&P 500” индексийн фьючерс 1.5 хувиар унасан нь өнгөрсөн баасан гарагийн 2.8 хувь уналт өнөөдөр дахин үргэлжлэхийн дохио болж байна. Мөн Хонгконгийн “Hang Seng” индекс 3.77 хувь унаж нээгдлээ. Австралийн нөөцийн банк гурван жилийн өгөөжийг 0.25 хувь дээр барьж, мягмар гаригт зарласан бодлогын хүү дээрээ бэлэн мөнгөний бодлогын хүүг барихаа мэдэгдсэнээр “ASX 200” индексцор ганцаараа 0.51 хувь өсч тодорлоо.

Өмнөд Солонгосын “KOSPI индекс” 1.91 хувь унасан бол, Хятадын “Shanghai Composite” болон “Shenzhen Component” индексүүд 2.860.80 болон 10.721.78 дээр тогтвортой байлаа. Хятад болон Японы биржүүд олон нийтийн амралтын өдөр тохиосон тул хаалттай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.5  МЯГМАР № 88 (6313)

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 8 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

6 цаг 59 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 12 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 17 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 22 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 9 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 9 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин