КОВИД-19 ногооны үнэд ингэж нөлөөлөв

2020-05-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

Цар тахал дэлхийн улс орнуудыг бие даасан хараат бус эдийн засгаа хүчтэй болгохыг шаардсаар байна. Аялал жуулчлалын салбарт гэхэд дотоодын аяллыг хөгжүүлэх боломж гэж харж байгаа бол хүнсний салбарт мөн адилхан. Энэ эгзэгтэй цаг үед “Өрх бүр хүнсээ бэлтгэе” уриан дор хаврын тариалалтыг эхлүүлээд байна. Бид энэ онд 360 мянган га-д улаанбуудай, 16 мянган га-д төмс, 11.6 мянган га-д хүнсний ногоо, 45 мянган га-д тосны, 38.2 мянган га-д тэжээлийн ургамал, 7.3 мянган га-д жимс жимсгэнэ тариалахаар төлөвлөгөө гаргасан нь өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлт. Улаанбуудайг гэхэд л 20 мянган га-гаар илүү талбайд тариалахаар төлөвлөөд байна. Өрх бүр хүнсээ бэлтгэх улмаар хүнсний ногоо үр тарианыхаа хэрэгцээг 100 хувь дотооддоо бүх улиралд асуудалгүй хангадаг болох цаг тун ойртсоныг ч мэргэжилтнүүд хэлж байгаа. Ахиц, дэвшил жилээс жилд гарсаар байгаа. Гэхдээ бодит бодлогоор эрчтэйхэн дэмжих шаардлага нэн тулгуу байна. Тухайлбал ойрын өдрүүдэд хүнсний ногооны нийлүүлэлт буурсны улмаас үнэ нь огцом өсөөд байна.

 

“Бөмбөгөр” худалдааны төв

“Бөмбөгөр” худалдааны төвд монгол төмс нэг килограмм нь 900-1200, лууван 2000, манжин 4000, байцаа 2500, сонгино 6000 мянган төгрөгийн үнээр зарж байв. “Монгол сонгино үнэтэй зарагдаж байгаа нь нөөц дууссантай холбоотой. Хятад сармисны үнэ өссөн нь хил, гааль хаасантай холбоотой. Цаанаасаа их өндөр үнээр ирж байгаа” гэх тайлбарыг худалдагчид  хэлж байсан юм.

Сүхбаатар дүүргийн иргэн н.Чулуунбат “Хүнсний ногооны үнэ нэмэгдсэн байна. Ерөнхийдөө 300-1000 төгрөгөөр нэмэгдсэн юм шиг санагдлаа. Ингээд юмны үнэ нэмэгдээд байвал цалин, тэтгэврийн мөнгө нь хаанаа ч хүрэхгүй шүү дээ” гэв. Мөн худалдан авагч н.Оюунэрдэнэ” Энэ их үнийн өсөлтийг цалин дийлэхгүй байна. Нэг зээлээ дараад, нөгөө зээлээ авдаг. Авсан цалин өр, хоёртоо таараад дуусч байна. Хөл хорио гээд эрэлт их байгаа ч долоохон хоногийн өмнөхөөс хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ огцом өссөн байна” гэсэн юм.

Ногооны тасгаар явж буй хүмүүс “Ямар үнэтэй юм бэ”, “Хэзээ ийм үнэтэй болчихов” гэж уулга алдсаар аргагүйн эрхэнд ногоогоо авч байгаа харагдана.  Харин худалдагч нар “Үнэтэй гэж байгаа бол хятад ногоо авч болно шүү дээ” гэх нь сонсогдоно. Шинэ ургацын ногоо гараагүй, нөөц бага байгаа учраас ногооны үнээ нэмсэн гэдэг тайлбарыг худалдагч нар ижилхэн хэлж байлаа.

 

“Барс” зах

Хамгийн хямд, бөөний төв гэгддэг “Барс” зах дээр ч ногооны үнэ нэмэгджээ. Монгол ногоонууд гэвэл Ховдын Жаргалантын төмс 900-1200 төгрөг, лууван 1300-1500 төгрөг, байцаа 2500 төгрөг, манжин 4000-4500 төгрөгийн хооронд байлаа.

Хүнсний ногооны хэрэгцээгээ 100 хувь дотоодоос хангахаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжил, бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуунаас тодруулахад “Хүнс үйлдвэрлэлийн салбар дахь импортын хамаарлыг бууруулах, эх орны бүтээгдэхүүнээр зах зээлээ хангахад дэмжлэг үзүүлэх нь төрөөс баримтлах үндсэн бодлого. Манай улс төмс, лууван, шар манжинг дотоодоосоо бүрэн хангадаг. Харин бусад төрлийн болон нарийн ногоо, жимс, жимсгэнийн нийт хэрэглээний 70 орчим хувийг импортолдог. Ер нь бүх төрлийн таримлын ургацыг өсгөх зорилгоор энэ онд улсаас жилийн гурван хувийн хүүтэй, 150 тэрбум төгрөг олгох юм. Үүний зэрэгцээ аж ахуйн нэгжүүдэд өвлийн хүлэмж барих дэмжлэг үзүүлж, ийм хүлэмж бүхий талбайн хэмжээг 20 га-гаар нэмнэ. Ингэснээр өвлийн хүлэмжийн одоо ашиглаж буй хэмжээг бараг хоёр дахин тэлэх юм. Гэхдээ татвар нэмсэн даруйд гадаад худалдан авалт багасч, үндэсний үйлдвэрлэгчдийн тариалалт, нийлүүлэлт өснө гэж болохгүй. Дотоодын хангамж аажмаар өргөжин, яваандаа хүнсний зарим ногооны импорт тэглэгдэх байх” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.4  ДАВАА № 87 (6312)

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

5 цаг 53 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

6 цаг 44 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

7 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 3 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 7 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

14 цаг 54 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

14 цаг 54 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин